Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

35 жилийн өмнө гээсэн бөгжөө олжээ

Хүмүүсийг танилцуулах, мэдээлэл солилцуулах зорилготой “Facebook” сайт алдсан, гээсэн эд зүйлсийг олж өгдөг болжээ. Америкийн иргэн Жина Мурголо 35 жилийн өмнө алга болгосон бөгжөө тус сайтаар дамжуулан олсон гэнэ. Тэрбээр 1975 онд далайд сэлэх үедээ дурсгалтай, нандин бөгжөө гээчихэж.

Өнгөрсөн наймдугаар сард түүний “Facebook”-ийн хаягт “Хэрвээ та бөгжөө хаясан бол бидэнтэй холбогдоно уу” гэсэн үгтэй нэгэн захидал иржээ. Хэн нэгэн өөрөөр нь даажигнаж байна гэж бодсон Жина 35 жилийн өмнө гээсэн бөгжөө дүрслэн бичээд хариу илгээжээ. Гэтэл Анжелита Варгас хэмээх эмэгтэй түүнд гэнэтийн бэлэг барин, алдсан бөгжийг нь өгчээ.

Пуэрто Рикад амарч байх үедээ далайн эргээс нэгэн бөгж олсон нь Жинагийнх байсан аж. Бөгжний дотор Жинагийн овог нэр бичээстэй байсан учир ийн эзэндээ очжээ. “Энэ бол ахлах сургуулийн үеийн дурсгалыг шингээсэн зүйл. Ийм нандин зүйлээ олсондоо их баярлаж байна.

Би Пуэрто Рикад хэзээ ч очиж байгаагүй. Гэтэл тэндээс олдсон нь үнэхээр хачирхалтай юм” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ.


Б.ОЮУТАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.