Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сталины толгойтой “Бентли” машин Гүржийн хилийг нэвтэрчээ

Дэлхийд алдартай Британийн теле нэвтрүүлэг Top Gear-ийн энэ удаагийн дугаарт хуучнаар ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины талаар өгүүлэгдэх ажээ. Тиймээс дуулиант хөтлөгч Жереми Кларксоноор ахлуулсан нэвтрүүлгийн баг Гүрж улс руу ганган машинаар зорчжээ. Ингэхдээ Сталины толгойг гипсээр урлаад дэлхийн хамгийн тансаг машинуудын нэг “Бентли”-гийн копутан дээр зоон Гүрж улсын нутгаар явсан нь нутгийн иргэдийн анхааралд өртжээ. Top Gear нэвтрүүлэг дэлхийд алдаршсан нь Жереми Кларксонтай холбоотой юм. Түүний этгээд зан байдал, өвөрмөц сэдэл шийдлүүд нь олон сая үзэгчийн сонирхлыг татсаар ирсэн. Тэгвэл түүний Сталины гипсэн баримал олны анхааралд ийнхүү өртлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.