Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авахаа “ДЦС-4”-ийн шинэ захирал мэдэгдэв

Нийслэлийн эрчим хүч хэрэглэгчдийн 80 хувь нь болон таван аймаг өнгөрсөн сарын 15-нд цахилгаангүй болж, зогсолт хийсэн билээ. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний эл ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай үйл ажиллагаанаас гэж харьяалах яамныхан үзсэн байна. Үүнтэй холбогдуулан зарим дулааны цахилгаан станцын удирдлагад хариуцлага тооцжээ.

Тухайлбал, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд “ДЦС-3” компанийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Ү.Төмөрхуягийг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санал болгосноор түүнийг томилсон аж. “ДЦС-4”-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байх үед, Ц.Даваасүрэнгийн санал болгосноор түр орлон гүйцэтгэгч ажиллаж байхад ийм осол гарсан юм.

Тус станцын албан тушаалтнууд зохих журмын дагуу ажлаа хийгээгүйтэй эл осол холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. “ДЦС-4” компанийн шинэ захирал ажлаа хүлээн аваад инженерүүдтэйгээ уулзахдаа “Есдүгээр сарын 15-нд гарсан осолд хүргэсэн зарим албан тушаалтанд арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн гэнэ.

Ү.Төмөрхуягийг шилжүүлэн томилсонтой холбоотойгоор Д.Нямхүү “ДЦС-3”-ын ерөнхий инженерийн албыг хариуцах болжээ. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар дэд захирал, ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг томилсон гэнэ.

“ДЦС-4”, Диспетчерийн үндэсний төв болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн зарим гишүүнд хариуцлага тооцон, гишүүнээс нь чөлөөлж, мэргэжлийн хүмүүс томилох нь зүйтэй гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан үзэж улмаар Эрчим хүчний сайдын санал болгосон шинэ гишүүдийг томилох болжээ.


Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 thoughts on “Хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авахаа “ДЦС-4”-ийн шинэ захирал мэдэгдэв