Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэргээш хэрэглэсэн тамирчныхаа өмнөөс хариуцлага хүлээв

Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгчээ. Тэд ажлын хариуцлага алдаад бус, тамирчнаас нь сэргээш илэрсний улмаас ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ талаар МТХ-ны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан Д.Энхбатаас тодруулахад “Өнгөрсөн сард БНСУ-д болсон пара таеквондогийн олон улсын тэмцээнд У.Сүрэнжав оролцох үеэр түүнээс сэргээшийн төрөлд багтах бэлдмэл (фурсамид) илэрсэн. Тамирчнаа сэргээш хэрэглэхээс урьдчилэн сэргийлж чадаагүйдээ харамсаж байна. Тиймээс С.Ган-Эрдэнэ бид хоёр ёс зүйн хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон” гэв.

Тэд МТХ-ны ээлжит бус их хурлыг ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөсөн бөгөөд тэр хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж.

Таеквондотой холбоотой бас нэгэн мэдээ дуулгахад “Mongolia open” олон улсын тэмцээн Монголд анх удаа болж, өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 орны 300 гаруй тамирчин өрсөлдөв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.