Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголд эмчлэх боломжгүй өвчний тоог цөөлнө

Монголд эмчлэх боломжгүй 27 өвчин бий. Өмнө нь 39 байснаас 12-ыг нь эх орондоо анагаадаг болж, дээрх тоонд хүргэсэн. Тэгвэл 2018 онд гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тоог дахин цөөлөх зорилго тавин, төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгажээ. Уг зорилтоо биелүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сургагч багш бэлтгэхээр нарийн мэргэжлээр эмч, сувилагч нараа Япон, БНСУ, ОХУ, БНЭУ, АНУ-д сургаж байна.

Үүний хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн халдварт өвчний тусламж, үйлчилгээний чиглэлээр сурах эмч, мэргэжилтнүүд удахгүй ОХУ-ыг зорих болжээ. Энэ удаагийн сургалтыг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд явуулах бөгөөд эмч, сувилагч нарын бүх зардлыг ОХУ-аас гаргах гэнэ. Өнгөрсөн хугацаанд тус улсад 59 хүн сурсан бөгөөд энэ удаад 27 хүн дээрх чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх юм.

Тэдний 15 нь Москвад, үлдсэн нь Санкт-Петербург хотод суралцах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.