Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Еврейчүүд эв найрамдалд уриалав

Израиль, АНУ, ХБНГУ, Их Британийн еврей гаралтай 10 иргэн өчигдөр Кипрээс Гаазын зурвасыг чиглэн хөдөлжээ. Энх тайвныг эрхэмлэж, Палестин, Израилийн иргэдийг эв найрамдалтай байхыг уриалж буй эдгээр иргэн хүч хэрэглэхгүйгээр ямар ч зөрчлийг арилгаж болно хэмээн үзжээ.

Газар нутгийн маргаанаас болж олон мянган гэмгүй хүн амь үрэгдэж, зэвсэгт мөргөлдөөн газар авсаар байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. Тэд 36 цагийн дотор Гаазын зурваст хүрч, тэндхийн хүмүүстэй уулзах зорилготой яваа юм. Харин Израилийн цэргийн хүчнийхэн энх тайвныг эрхэмлэгчдийг энэ бүс рүү нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Израилийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Энди Дэвид “Магадгүй энэ нь зүгээр л өдөөн хатгалга байж болох юм. Тэгээд ч Гаазын зурваст очоод тэд үймээн гаргахгүй гэсэн баталгаа алга” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.