Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нобелийн шагналд нэр дэвшихээс татгалзжээ

Японы зохиолч Харуки Мураками 2018 оны Нобелийн шагналд нэр дэвшээд байгаа. Гэтэл тэрбээр тус шагналтныг тодруулдаг Шведийн академи руу утас цохиж, өөрийнх нь нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтад хасахыг хүсчээ. Ингэх болсон шалтгаанаа тэрбээр хэвлэл мэдээллийн овоо хараанаас хол байж, ном бичих ажилдаа анхаарал хандуулахыг хүсч байна хэмээн тайлбарласан байна. Шведийн академи энэ оны тавдугаар сард хуралдаад 2018 оны Нобелийн утга зохиолын шагналтныг тодруулах ажлыг 2019 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Ингэх болсон шалтгаан нь Шведэд өрнөсөн бэлгийн дарамттай холбоотой дуулиан юм. Шведийн академийн гишүүн Катарина Фростенсоны нөхөр, гэрэл зурагчин Жан Клод Арног бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт 18 эмэгтэй буруутгаад байгаа. Тус академи утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтныг 1901 оноос шалгаруулж ирсэн. 2017 оны шагналтнаар япон гаралтай британи зохиолч Казуо Ишигуро тодорсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.