Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обама энэ сарын эцсээр Дээрхийн гэгээнтэй уулзана

 Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Билл Буртон “Хэдийгээр Бээжин анхааруулга өгсөн ч гэлээ Ерөнхийлөгч Б.Обама төлөвлөснийхөө дагуу Далай ламтай уулзах болно. Тэрбээр өнгөрсөн жил Бээжинд айлчлахдаа Төвдийн оюун санааны удирдагч Далай ламтантай уулзана гэдгээ Хятадын удирдагчдад хэлсэн” гэлээ.
Уулзалт тодорхойгүй байгаа ч энэ сарын эцсээр болох аж. Уулзалт улстөрийн сонирхлоос ангид байх аж. Б.Обама Далай ламтныг олон улсад хүндэтгэл хүлээсэн шашин, соёлын удирдагч гэсэн утгаар нь хүлээн уулзаж байгаа юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн дараа Хятадын коммунист намын албаны хүн “Иймэрхүү уулзалт Бээжин, Вашингтоны итгэлцэл, хамтын ажиллагаанд аюул учруулж болох юм” гэв.
Эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй хоёр гүрний харилцаа сүүлийн үед Тайвань, Иран, Төвд, “Google”, цаг уурын, худалдаа, дулаарал зэрэг асуудлын улмаас хурцдаад байгаа. Хятадын тал энэ алхмыг Далай ламыг ашиглан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг гэж үзэж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.