Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд мөнгө нэхэмжиллээ

Дяоюйдао (Сэнкаку) арлын ойролцоо Хятадын загас агнуурын онгоцыг саатуулж, загасчдад санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан Японы Засгийн газраас нөхөн олговор болгож мөнгө нэхэмжилж буйгаа Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Хоёр орны харилцаанд хагарал гаргаж ч болзошгүй уг хэрэг явдалд Японы тал буруугүй гэдгээ илэрхийлж, уучлал гуйх, мөнгө төлөх бодолгүй гэдгээ хэлэв. Хятадын Засгийн газар иргэдийн хохирлыг барагдуулж, нэр төрд нь халдсаныхаа төлөө ямар нэг арга хэмжээ авахгүй бол олон улсын түвшинд энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж Японы талд анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.