Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрдэнийн чулуун шатар бүтээжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, оньсон наадгай бүтээдгээрээ алдартай зохион бүтээгч З.Түмэн-Өлзий өнгөт кварц, себтентинит, хаш, очир зэрэг 21 төрлийн 889 ширхэг үнэт чулуугаар 2.41см урт, 1.26 см өргөнтэй монгол шатар урлажээ.

Үнэт чулуугаар ийнхүү оньсон шатар бүтээхийн тулд тэрбээр 10 гаруй жил судалгаа хийсний эцэст өнгөрсөн онд бүтээлээ эхэлж, энэ оны наймдугаар сард дуусгасан юм байна. Шатрын бод хүүнүүд нь тус бүр 4-6 хэсгээс бүрддэг агаад оньслох аргууд нь ялгаатай гэнэ.

Тухайлбал, ноён гэхэд 18 оньстой аж. Шатрын хөлгийг Монгол Улсын нутаг дэвсгэрийг дүрсэлсэн тусгай хавтан бүхий шилэн хоргонд байрлуулжээ. Монгол овогтны тусгаар тогтнол болон монгол шатрын үүсэл хөгжлийг харуулах зорилготой эл бүтээлээ зохиогч Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.