Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Загвар өмсөгчид хөрш орнуудын зүг хөлгийн жолоо заллаа

 Саяхан “Шилмэл загвар” компани болон Монголын дизайнеруудын холбоо хамтран “Мисс Монгол” наадмыг зохион байгуулсан.

Энэ наадамд шагналт байр эзэлсэн загвар өмсөгч бүсгүйчүүд болон “Шилмэл модель” агентлагийн загвар өмсөгчид, загвар зохион бүтээгч И.Урангоо, загвар өмсөгч Э.Сэлэнгэ, О.Хулангоогийн хамт өчигдөр БНХАУ-ыг зорилоо.

Тэд олон улсын наадамд оролцож, монгол үндэсний хувцасны загвар үзүүлэх юм. Түүнчлэн ОХУ-д өнөөдөр Зүүн Хойд Азийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн эхэлж байгаа юм байна.

Тус наадамд Монголын загварын агентлаг бүрээс нэг төлөөлөгч оролцож байгаа ба наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд “Шилмэл загвар”- ын захирал Ч.Оюунцэцэг уригджээ.

 

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.