Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЯДУУРАЛ, ДАЙН ХОЁР ХУРЛЫН ГОЛ СЭДЭВ БОЛОВ

 Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд “Мянганы хөгжлийн хөтөлбөр”-ийн форум боллоо. 140 гаруй орны төлөөлөгч оролцсон энэ хурлаар ядуурал, дайн, байгалийн гамшиг зэрэг дэлхий нийтэд тулгараад буй олон чухал асуудлыг хэлэлцэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы хүрээнд “Мянганы хөгжлийн хөтөлбөр”-ийн олон улсын форумыг Йозеф Дайс нээж үг хэллээ.

Хурлын гол зорилго нь 2000 онд баталсан төслийн хэрэгжилтийн явцыг шалгах. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудад амлалтаа хэрхэн биелүүлж буйг хэлэлцлээ.

2015 он гэхэд өлсгөлөн, ядуурлыг арилгах, анхан шатны боловсролыг бүгдэд хүртээмжтэй болгох, хүүхдийн эндэгдлийг багасгах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гээд нийтийг хамарсан чухал сэдвийг хөндсөн яриа тэнд өрнөв.

НҮБ-ын ээлжит чуулганы нэг сэдэв нь ядуурал. Ази,Африкийн олон орны иргэд ядуу зүдүү амьдарч, өлсгөлөнд нэрвэгдэж, өвчин, дайны хөлд үрэгдсээр байгаа нь дэлхий дахины анхаарлыг татсаар.

“Мянганы хөгжлийн хөтөлбөр”- ийн хүрээнд хөгжиж буй орнуудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлж байгаа тухай НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун илтгэлдээ дурджээ. АНУ, ХБНГУ, Франц, Япон, ОХУ энэ ажиллагаанд идэвхтэй оролцсон аж.

“ОХУ л гэхэд бусад оронд үзүүлэх тусламжийн хэмжээгээ дөрөв дахин нэмэгдүүлсэн гэж тус улсын төлөөлөгч, Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Нөгөө талаас зарим орны эдийн засгийн өсөлт ядуурлыг багасгахад нөлөөлж байгаа нь Энэтхэг, Хятадын жишээнээс харагдаж байна. Улс орнуудын эдийн засгийн, нийг мийн хөгжлийг тэнцвэржүүлж, эрх тэгш байдлыг тогтооход эрчим хүч, байгалийн баялаг, санхүүгийн нөөцийн хуваарилалт чухал болохыг Ерөнхий ассамблейн гишүүд онцоллоо.

Энэ хурлын үеэр ядуурлаас гадна терроризм, зэвсэгт мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр гээд халуухан сэдвүүд мундсангүй. НҮБын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэв. Юуны өмнө Ойрхи Дорнод, Ази цаашлаад дэлхийд заналхийлж буй цөмийн зэвсгийн асуудлыг цэглэхэд НҮБ-аас Тегеранд хориг тавих ч багадна хэмээн төлөөлөгчид үзэж байлаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авч, терроризмыг зогсооход өндөр хөгжилтэй орнууд хамтарч ажиллах нь үр дүнтэй гэдэг дээр тэд санал нэгджээ.


Уг чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад “Дэлхийг хамарсан гамшгийн эх үндэс нь капиталист тогтолцоо юм. Улс орнуудын хөгжил, цэцэглэлт капитализмыг ялан гарахаас л хамаарна” хэмээжээ. Хүний эрхийг ноцтой зөрчдөг хэмээгддэг, цөмийн зэвсгийн асууд лаар зэмлэлд өртдөг Ираны энэ байрь суурь шуугиан дэг дээв.

Ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн улс орнуудын төлөөлөгчдөд Махмуд Ахмадинежадын дэвшүүлсэн санаа тийм ч зөв зүйтэй санагдсангүй бололтой. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама чуулганы үеэр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэж, ядуурлыг бууруулж, буурай орнуудад туслахаа” амлалаа. Мөн Америкийн эдийн өсөлтийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарт хийх шинэчлэлийн бодлого боловсруулж буйгаа Б.Обама нуусангүй

 

Х.ОДОНЧИНМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.