Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

РОЗА ОТУНБАЕВА ӨРӨӨ ТЭГЛЭХИЙГ ХҮСЧЭЭ

 Кыргызийн Ерөнхийлөгч Роза Отунбаева улсынхаа гадаад өрийг хүчингүй болгохыг хүсэж байна. “Тренд” мэдээллийн агентлагийн дамжуулснаар тэрбээр Нью-Йоркт болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх хүсэлтээ албан ёсоор тавьжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Кыргыз улсын гадаад өр 2.4 тэрбум доллар байсан аж. “24.kg” агентлагийн мэдээлснээр дээрх үзүүлэлтийн дийлэнх хэсэг нь Дэлхийн банкинд харьяалагддаг Олон улсын хөгжлийн агентлагт хамаарч байна.

Түүнчлэн Кыргыз улс Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас нэлээд хэмжээний зээл авчээ. Мөн ОХУ-аас хоёр орны хоорондох хөнгөлөлттэй зээлийн шугамаар 300 сая доллар авсны зэрэгцээ энгийнээр 193.5 сая доллар зээлж авсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хувьсгалын дараа Кыргызийн шинэ эрх баригчид Оросын Засгийн газарт өрийг нь тэглэж өгвөл оронд нь цэргийн бааз шинээр байгуулна хэмээн санал болгож байв. Сүүлийн жилүүдэд Кыргызийн эрх баригчид өрөө тэглэх оролдлого удаа дараа хийсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй.

Нэн буурай орнуудын өрийг тэглэдэг HIPC хөтөлбөрт нэгдэхээр тус улсын Засгийн газар хэдэн жилийн турш хэлэлцсэн хэрнээ эцсийн алхмыг хийхээс яагаад ч юм бэ татгалзсан байдаг. Мөн 2007 онд Кыргызийн эрх баригчид Үндэсний банкиндаа “Гадаад өрийг тэглэх ардын данс” нээх шийдвэр гаргаж байсан.

Төлөвлөгөөний дагуу бол улсынхаа өрийн дарамтыг багасгахын тулд кыргызчүүд тодорхой хэмжээний хандив өргөх ёстой байв. Гэвч эл санаачилга үр дүнд хүрээгүйгээр барахгүй улсын өр нь нэмэгдчихсэн юмсанж. Тус улсын Парламент аргаа барж, Киприйн хойд хэсгийн тусгаар тогтнолыг зарлаж, оронд нь өрөө төлүүлэх санал ч тавьж байсан удаатай.

 

Д.МӨНХЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.