Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тусгай салаа” даваа гаригаас эхлэн дэлгэцнээ гарна

Монгол Улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний 43 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 27-ноос эхлэн МҮОНТ-ийн уран бүтээлчид үзэгч таныг дэлгэцийн өмнө уяхаар шийджээ. “Тусгай салаа” 60 ангит уран сайхны кино энэ өдрөөс гарч эхлэх нь.

Шог зохиолч, сэтгүүлч А.Амарсайханы зохиолоор бүтээсэн “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны найруулагчаар Ж. Батбаяр, зөвлөхөөр урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жаргал ажилласан байна.

Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин А.Алтанхуяг, Т.Эрдэнэбаяр, Т.Байгалмаа, Б.Гэрэлчулуун, Э.Амаржаргал нар тоглож гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот нар оролцон тогложээ.

Уг киноны Номингийн дүрд тоглосон Б.Гэрэлчулуун 2008 онд Монголын сайхан бүсгүй болж байсан аж. “Тусгай салаа” уран сайхны кино хоёр сарын турш дэлгэцээр гарна.

 

С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.