Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Билл Гейтс 16 дахь жилдээ Америкийн хамгийн баян хүнээр шалгарав

“Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг “Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс 54 тэрбум долларын хөрөнгөөрөө дахин тэргүүллээ. Өнгөрсөн жил тэрбээр 40 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын жагсаалтын тэргүүн магнайд цойлж байсан. Гэвч энэ жил түүний орыг Мексикийн иргэн Карлос Слим Хелу эзэлсэн билээ.

Харин “Berkshire Hathaway” корпорацийн захирал Уоррен Баффет Америкийн хоёр дахь баян иргэнээр тодорсон байна. Өнгөрсөн онд ч мөн тэрбээр хоёрдугаарт бичигджээ. Америкийн хамгийн баян 400 иргэний нийт хөрөнгө өнгөрсөн оныхоос найман хувиар өсөж, 1.37 их наяд доллар болсон байна.

Харин бизнесийн ашиг нь огцом өссөн хүнээр “Facebook” корпорацийн захирал Марк Зукерберг тодорсон агаад түүний хөрөнгө өнгөрсөн оныхоос 245 хувиар өсөж, 6.9 тэрбум доллар болжээ. Энэ жил 16 хүн баячуудын жагсаалтад шинээр орж иржээ.

Б.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.