Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ МАНАЙХТАЙ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТАРНА

АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пөүнмэн манай улсад айлчилж байна. Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авч байгаа нь байгаль орчинд маш хор хөнөөлтэй гэдгийг тэрбээр дурдаад, эрчим хүчний өөр эх үүсвэрүүд бий болгох нь нэн чухал гэж онцолсон. Манай улстай цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг дэмжих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах нь тус улсын Эрчим хүчний дэд сайдын энэ удаагийн айлчлалын гол зорилго. Илтгэлийн дараа түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-АНУ, Монгол Улсын эрчим хүчний хамтын ажиллагаа цаашид ямар байх вэ?

-Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хамтын ажиллагаанд нэлээд ахиц дэвшил гарна.

-Манай улс атомын цахилгаан станц барих тухай ярьж байгаа. Энэ талаар та юу зөвлөх вэ?

-Атомын цахилгаан станц байгуулж болно. Цаг уурын өөрчлөлт болон байгаль орчны талаасаа цөмийн эрчим хүч нь маш цэвэр технологид тооцогддог. Хүлэмжийн хий, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй. Гэхдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа орнууд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын хууль тогтоомж, гэрээг мөрдөж ажиллах ёстой. Монгол Улс эдгээр гэрээ, хэлэлцээрт нэгдсэн, үүргээ ч маш сайн биелүүлж байгаа. Тиймээс атомын цахилгаан станц барьж, ашиг тусыг нь хүртэхэд манай улс дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Хэрвээ АНУ манайх шиг 62 мянга орчим тонн ураны нөөцтэй байсан бол үүнийгээ юунд зарцуулах байсан бол?

-Манай улс ураны нөө цийнхөө дийлэнхийг ашиг ласан. Цөмийн эрчим хүч ашигласан хэдэн арван жилийн туршлагатай. Манай улсад атомын 104 цахилгаан станц ажиллаж байгаа. Хэрвээ Монгол шиг ураны баялаг нөөцтэй байсан бол тодорхой хэсгийг нь дотооддоо ашиглаад, дэлхийн зах зээлийн үнийг харгалзан үлдсэнийг нь экспортлох байсан гэв.

Илтгэлийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пөүнмэн нар “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.