Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

ОХУ-д энэ жил ган гачиг тохиолдон, олон жилийн дунджаас 10 дахин их ой, хээрийн түймэр дэгдэн, хүний амь хохирч, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсан.

Түймрийн гамшигтай тэмцэхэд ОХУ албан ёсоор гадаадын улс орнуудаас тусламж хүсээгүй ч хоёр талын тохиролцооны хүрээнд 14 орон тусламж үзүүлээд байгаа аж.

Харин манай улс 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

Энэ тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, уг тусламжийн хүрээнд нөөшилсөн махан бүтээгдэхүүн нийлүүлэн хүргүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.