Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.НАЗАРБАЕВ ТӨМӨР УУЛЫН ХАДАНД МӨНХРӨХ ҮҮ

 Казахстаны бизнесмен Андрей Витик Ерөнхийлөгч Нур султан Назарбаевын зургийг Караганда муж дахь Темиртаугийн (Төмөр уул) цанын баазын орчмын хаданд сийлэх санал гаргажээ.

Уг хаданд Н.Назарбаеваас гадна бусад улс орны удирдагч, тухайлбал ХVIII зууны үеийн Аблай ханы зургийг ч урлаж болно гэж тэр хэлжээ. АНУ-ын Рашморын ууланд тус улсын дөрвөн ерөнхийлөгчийн сийлбэр зураг байдаг нь хадны зохиомж бий болгох санааг түүнд төрүүлсэн гэнэ. Хадан дээрх зургийг гаднын жуулчид сонирхоно гэж тэр үзэж буй аж.

Тэрбээр мужийн захиргаанд саналаа танилцуулахад, түүнийг нийгмийн идэвх гаргасан хэмээн магтсан ч тодорхой хариу өгөө- гүй байна. Бизнесмен өөрөө төслийн санхүүжилтэд оролцоход бэлэн гэж мэдэгджээ. 1989 оноос Казахстаныг удирдаж буй Нурсултан Назарбаев улс оронд нь өөрийг нь тахин шүтэхийг нэг бус удаа эсэргүүцэж, хөшөө босгох, нийслэлийг түүний нэрээр нэрлэхийг дэмжээгүй юм.

Гэвч саяхан Казахстанд  “Үндэсний удирдагчийн тухай” хууль баталж, Н.Назарбаев нэмэлт хангамж эдлэх болсон. Тэрбээр хуульд гарын үсэг зурахаас татгалзсан хэр нээ түүнийг журмын дагуу Парламентад буцаагаагүй. Тэгээд уг баримт бичиг хэсэг хугацааны дараа шууд хүчин төгөлдөр болж, тэр дороо шахам Өмнөд Казахстан мужийн засаг захиргааны төв

Чимкентэд түүний 12 метр өндөр, алтадмал хөшөөг босгохоор төлөвлөж эхэлжээ. Төслийг “Казахын хаант улс” сан санаачилсан. Энэ байгууллага мөн 2010 оны эцэс гэхэд (ерөнхийлөгчийн төрсөн өдрийн ойгоор) хөшөөг нээхээр төлөвлөж байсан ч 2011 он хүртэл хойшлуулсан юм.

Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.