Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дурлалд умбасан “Киви”

 “Киви”-ийн охид имижээ нилээд өөрчилжээ. Европ дүр төрхийн илэрхийлэл болдог Ука үсээ хараар будчихаж. Гэхдээ Ази биш Итали маягийн хэв загвар харагдаж байна лээ. Гурван өөр өнгө төрх тэдний имиж байсан бол энэ жил хар үс, хагас нүцгэн хувцаслалтаар ижилсэх аж.

Стилистээр хамтлагийн ахлагч Ука ажиллаж байгаа юм билээ.Тэд гурвуулаа нэг зүйлд дурлаж, дурлалдаа “шатаж” байгаа гэнэ. Тэр зүйл нь тэднийг нэг хүсэлтэй болгосон урлаг. Тиймээс ч шинэ гарсан цомгоо “Бидний дурлал” хэмээн нэрлэжээ.

Уг цомог нь 12 дуунаас бүрдсэн бөгөөд хөгжмийн найруулгыг нь Рагу Роман хийсэн юм байна. “Киви”-гийн охид удахгүй шинэ клипүүдээр “бөмбөгдөх” бөгөөд өөрчлөлт гэж юу байдгийг мэдрүүлэхээ амласан.

Охид энэ жил аялан тоглолтын даллага авсан бололтой. Франц, Герман, Унгар, Швейцарь, Швед зэрэг Европын 13 орноор аялан тоглолтоо хийжээ. Мөн урилгаар Өвөрмонголын хотуудад тоглосон бөгөөд удахгүй урд хөршийг зорих гэж байна.

 

Г. ДОРЖХАНД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.