Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Маргааш чуулган хийвэл…

УИХ-ын 50 гишүүн бэлэн байна. Энэ чинь ирц 65.7 байх боломжтой гэсэн үг. УИХ-ын томилолтоор дэд дарга Г.Батхүү, гишүүн Н.Ганбямба нар Америкт айлчилж явна. Тэд Ерөнхий сайдын тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон юм. Америкт байх хугацаа нь энэ сарын 27-нд дуусна. Хэрэв тэр хоёр Ерөнхий сайдтай хамт Канад улсад айлчилбал энэ үйл явдал ирэх сарын 1-нд өндөрлөх ёстой. Гишүүн Ц.Цэнгэл Болгар улсад яваа аж.

Өнөө маргаашгүй эх орондоо ирэх учиртай. Засгийн газрын болон хүлээн авагч талын хүсэлт шийдвэрээр юм уу, хувиараа гадаадад яваа хүн бас цөөнгүй. Тухайлбал, Н.Алтанхуяг Швейцарт, Л.Гансүх Туркэд, Даш.Зоригт Канадад, А.Тлейхан ХБНГУ-д, З.Энхболд Болгарт, Ө.Энхтүвшин Унгарт очоод байна. Эднээс Н.Алтанхуяг, Даш.Зоригт нар аравдугаар сар гаргаж байж ирэх бололтой.

Бусдынх нь томилолт цаад тал нь есдүгээр сарын 26-нд дуусах юм байна. Дотооддоо буюу тойрогтоо нэлээд гишүүн ажиллаж байна. Д.Арвин Хэнтийд, Р.Амаржагал Ховдод, Д.Балдан-Очир Завханд, Х.Баттулга Баянхонгорт, Д.Дамба-Очир Эрдэнэтэд, Д.Дондог Төвд, Х.Жекей Баян-Өлгийд, Ц.Нямдорж Увсад очжээ.

Тэдний сүүлч нь энэ сарын 29-нд буцаж ирэх аж. Д.Дэмбэрэл Ховдод, Х.Наранхүү Дундговьд, Д.Хаянхярваа Дархан-Уулд ажиллаад нэгээс хоёр хоногийн өмнө Нийслэлд ирсэн байна.

Яг өнөөдрийн байдлаар УИХ-ын 76 гишүүний гурав нь албан томилолтоор, долоо нь хувиараа гадаадад, орон нутагт 12 нь яваа бөгөөд нийслэлийн дүүргүүдэд нэг нь ажиллаж буй юм байна. Өвчтэй хүн гурав байгаа аж.

Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.