Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН НЬ МООДНООС ГАРАХ УУ

Харин ч моодонд орох нь. МАХН, МАН гэдэгтээ гол нь бус, үндэсний ардчилсан үзэл буюу төвч байр суурийг С.Батболд бодлого бол гон дэвшүүлснээрээ шинэ үеийн урсгалд давалгаа нэмэх бо ломжийг энэ намд олголоо. У.Хүрэлсүхийн хэлсэн “Нэрээ сольс ноос болж МАХН сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээсэн шазруун үг топ ишлэлээр нэрлэгдэж байна. Магадгүй, 2012 он дуустал түүний эл тангараг МАХН-ын зүг шидэх чулуу, нөгөө талаар ах намыг ойшоож үзэх шалтгаан болох янзтай. Нэг зүйлийг онцлоход С.Батболд, У.Хүрэлсүх нарын хавсарсан алхам МАХН-д шинэ үеийнхэн эргэлт буцалтгүй ноёрхлоо тогтоосныг гэрчлэв.

10 жил тус намыг удирдсан Н.Энхбаяр байгаад ч, сүүгээ өргөж сүжгээ дээдэлдэг ахмадууд нь хориглоод ч нэгэнт өрнөсөн шинэчлэлийг зогсоож чадахаас өнгөрснийг ээлжит XII бага хурал санууллаа. Нэгэн үе шинэ үеийнхэн нь гараа өвдтөл хаалга балбаж, хөлөө эцтэл босго сахиад ч МАХН салхи оруулдаггүй цоожтой сав байсан гэдгийг мартах болоогүй.

Харин өнөөдөр тайз тэднийх болжээ. Жүжиг ч бас тэднийх. Алга ташилт харин хаана байгааг ирэх он жилүүд харуулах юм. 1996 онд Н.Энхбаяр энэ намд тодорхой төвшинд шинэчлэл авчирсан нь үнэн. Гэхдээ түүний авчирсан шинэчлэл өлгийдөө өтөлж, хөлд орол гүй хөгширсөн нь бас л маргах аргагүй үнэн.

Үүнээс хойш МАХН шинэчлэгдэх тухай үлгэрээр ард түмэн 10 жил амьсгалсан. Хэдийгээр өнөөдрийн шинэч лэл нэрээ солих, МАХН-ыг МАН болгон өөрчлөх, үзэл баримтлалаа дахин шүүн тунгаахаас эхэлж буй мэт харагдаж байгаа ч энэ бол сүүлийн хэдэн жилийн турш дуншсан, цаг үеийн шаардлага, шал гуу раар тулж ирсэн зайлшг үй үзэгдэл гэдгийг хэлэх хэрэгтэй.

Нөгөө талаар 90 жилийн түүхтэй МАХН хамгийн том шалгуурынхаа өмнө зогсож байна. Аль ч улс төрийн хүчинд байдаг мухардалд МАХН тулж очиж ч болох юм. Чухам тэрхүү мухардал гээчийг шинэчлэл ярьж гарч ирчихээд ширээнийхээ ард хуучран өтөлж орхидог үе үеийн залуус авчирдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй. Нөгөө талаар МАХН “зүрх сэтгэлээрээ” өөрчлөгдөж эхэлснийг С.Бат болд, У.Хүрэлсүх нарын "шазуур зуун", магадгүй зөрүүдлэн байж сөхөн тавьж буй энэхүү огцом бөгөөд осолтой үйл ажиллагаа гэрчилж байгаа нь энэ болов уу.

Н.Энхбаярын дараа М.Энхболд МАХН-ыг удирдсан. М.Энхболд хэзээний юуханд ч гал алддаггүй нийтэч агаад нийтлэг нөхөр. Түүний үед МАХН-ын лидерүүдийн дотоод зөрчил намжсан гэж хэлж болно. М.Энхболдын дараа МАХН-ыг С.Баяр хүлээж авсан. Стандарт бус хэмээн цоллуулдаг С.Баяр МАХН-ын гадаад харилцааг засан тохинуулж, үүнийгээ намын хандаа соёлтойхон “тулган хүлээлгэсэн” байдаг. Дотоод амбицаа дарж чадсан нь МАХНын зүгээс АН-тай хамтран Засгийн газар байгуулах санааг гаргах гол хөшүүрэг болсон гэдгийг зориуд онцолъё.

Эндээс "Биеэ засаад намаа, намаа засаад төрөө" гэсэн зүй ёсны дэс дараалсан үйл явц анзаарагддаг. Ийнхүү үнэн хэрэгтээ үндэсний ардчилсан үзэл баримтлалд М.Энхболдын үеэс хөл тавьсан МАХН зайлшгүй туулах ёстой шалгуур, цаг хугацааг элээн байж С.Батболдын үед бодит өөрчлөлтийн талаар ярьж эхлэв. Тэгэхээр энэ бол гэнэтийн сюрприз, ухаан алдаж унамаар учир утгагүй шийдвэр биш юм. Мэдээж, аливаа алхам бүр эрсдэл дагуулдаг.

Социнтернийн гишүүнчлэлээс татгалзах, 2012 оны сонгуульд шинэ нэрээр уриа лоозонгоо амьдруулах, нэр сольж, үзэл баримтлалаа шинэчилсэнтэй холбоотойгоор намын дэмжигчдийн нэг хэсгийг алдах гэхчлэн тооцоолж болшгүй том, жижиг үйл явдлууд МАХНыг хүлээж буй. Гэвч энэ бүхнээс айгаад суугаад байвал хэзээ ч, юу ч өөрчлөгдөхгүй.

МАХН-ын нэрээ сольж буй явдлыг өнгөрсөн цагийн бузар булхайгаа мартагнуулан арчиж, нүгэл хилэнцээсээ зайлсхийх гэсэн арга заль мэтээр мушгин гуйвуулагчид бий. МАХН-ын нүгэл хилэнц гэхээсээ илүү Монголын ард түмний энэ намтай хамт туулсан алдаж, оносон түүх гэж хэлэхийг хүсэж байна.

Тухайн үед МАХН байсан ч, эсвэл МАН байсан ч, магадгүй Цэцэг, Дорж нэртэй нам байсан ч зайлшгүй ирэх түүхийн давалгаа, цаг үеийн ээдрээ, гадаад дотоод нөхцөл байдлын улмаас өнөөдөр "хэлмэгдүүлэгч" хэмээх нэрийг зүүхээс аргагүй байсан гэдгийг ойлгох тийм хэцүү биш. Тэгээд ч МАХН нэрээ сольсноор энэ бүх хар толбоноосоо ангижрах нь үгүй. Учир нь Монголын түүхийн нэгэн зууныг судар бичгээс устгаж орхидоггүй л юм бол болсон юм болсноороо, бодит үнэн үнэнээрээ үлдэнэ. Харин ч нэрээ сольсноор жил ирэх бүр, цаг хугацааны урсгалаар алдаж буй дэмжигчдээ эргүүлэн олж авах боломжтой.

“МАХН-ын дэмжигчид жилд хүссэн ч, хүсээгүй ч 15-20 мянгаар цөөрч байна. Яагаад гэвэл төдий тооны хөгшчүүд амьдралаас буцаж буй” гэсэн ардын ухаанаас төрсөн айхтар үг бий. Үүний эсрэг зогсохоор 90 настай МАХН оролдож байна.

Тэгэхдээ, өөрчлөлт шинэчлэл жинхэнэ утгаараа ирсэн гэдгийг бодит ажил хэргээрээ нотлох учиртай. Хэрэв сүүлийн таван жилийн турш чих халууцуулж байгаа МАХН-ын өөрчлөлт шинэч лэл, онгорхой хаалга, дэлгээтэй салхивч хэмээх бүрхэг ойлголт өнгөний хувирал төдий хэвээр үлдвэл нэрээ солиогүй ч бүдэрнэ, шинэ нэр зүүгээд ч бүдэрнэ. Яагаад гэвэл шинэ үеийн Монголын залуус хуучинсаг байдал, хүнд суртал, ялзрал болоод оюуны ядуурал, хөгшрөл болоод хэвтрийн үнэрт дэндүү их харшилтай. Юутай ч өнөөдрийн МАХНын удирдлагууд хуучин агаарыг шинээр сольж, үзэл баримтлалын өөр чиг шугамыг сонгохоор эрмэлзэж байна.

Энэ бол МАХНын түүхэнд, албан ёсны төвшинд байгаагүй үйл явдал. АН хэрхэн мухардлаас гарсныг бид мэднэ. 2000 онд ардчиллаар овоглодог улс төрийн таван нам нэгдэн одоогийн АН-ыг байгуулсан түүх саяхных. Эл өөрчлөлт Монголын улс төрийн төлөвшилд том үүрэг гүйцэтгэсэн.

Тухайн үед ардчиллын залууст “зүрх сэтгэлээ” өөрчлөх шаардлага тулга раагүй. Тэдний зүрх анхнаасаа л ардчиллын төлөө цохилсон. Харин эдүгээ МАХН нэрээ, нэдэр дээрээ сэтгэлээ, сэтгэлгээгээ шинэчлэхээр шулууджээ. Өөрөөр амьсгалж, өөрөөр амьдрах эрх тэдэнд бий. Гэхдээ өөрөөр сэтгэх үүрэг бас бий. МАХН шинэ үетэй хөл нийлүүлж, шижигнэсэн залуустай хамт алхахыг хүсэж байна. Талцал, хуваагдал, хэт улс төр жилтөд нийгмээрээ дур гүй цэх болсон энэ цаг үед зүй ёсоор шаардлагатай байгаа үзэл баримтлалыг тэд дэвшүүллээ. Сэтгэл, сэтгэлгээ хоёроо шинэчилж чадахгүй бол МАХН моодноос гарна. Моодноос гарахгүй байхын тулд шинэчлэгдэхээс өөр арга гүй. Чухамдаа шинэчлэгдэж чадахгүй байсаар хуучирч муудан “үхэж” гэмээнэ тэр цагт хариуцлагыг нь У.Хүрэлсүх байтугай бурхан ч хүлээгээд нэмэргүй.

Р.Эмүжин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.