Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэйчүүдийн хуанли

Хайртай бүсгүйн чинь зан ааш үе үе хувираад байдаг уу? Энэ нь  юунаас болдог гэж та боддог вэ? Бүсгүйчүүд  ч бас заримдаа өөрийгөө яагаад байгааг ойлгохоо байх нь бий. Байгаль ээжээс эмэгтэйчүүдийн биеийн онцлогтой холбон зохицуулсан нэгэн хуанли байдаг бөгөөд үүгээр сэтгэл санаагаа мэдэж болох нь ээ. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг нь ирсэн өдрийг уг хуанлийн эхний өдөр гэж тооцоорой.

1-7 дахь хоног.
Энэ үед эмэгтэй хүний аливааг хүлээж авах чадвар удааширч, өөрийн ярьж буй зүйлээ ч сайн ойлгохгүй байгаа  боловч эелдгээр инээмсэглэнэ. Өөрийн санаа бодлыг бичгээр ч, амаараа ч илэрхийлэх чадвар нь буурна. Сарын тэмдгийнхээ үеэр бүсгүйчүүд сэтгэл хөдлөл хурцдаж, мөрөөдөмтгий, тэнэг юм шиг, тэгсэн атлаа баяр хөөрөөр дүүрэн болдог.

8-14 дэх хоног.
Эмэгтэйчүүдийн ухаан гайхалтай хурцдаж ирнэ. Тэдний яриа, үзэл бодолд бидний ярьдгаар “эр хүн шиг учир зүйт сэтгэлгээ”  ажиглагдана. Цээжээр бодох чадвар нь нэмэгдэнэ. Бүсгүй  энэ үед сэтгэл татам сайхан байх боловч сэтгэл санааны байдал нь  тэнцвэргүй болно.  Эрчүүдийг ч гэсэн нэлээн сонирхож ирнэ.

15-18 дахь хоног.
Хараа, сонсголын чадвар нь эрс нэмэгдэнэ. Энэ үедээ  сэжиглэмтгий болж, эрүүл саруул ухаан нь бүдгэрч, хартай бол хар нь улам гаарч, харгүй байлаа ч сэм сэмхэн харын үг цухуйлгаж магадгүй. Секс болон элдэв шуугиан дэгдээхэд бэлэн, гэрийн ажил хийхээс дургүйцнэ. Харин биеийн арьс нь илүүлж, таалуулах онцгой хүсэлтэй, мэдрэмтгий болсон байна.

19-22 дахь хоног.
Сэтгэн бодох чадвар нь “шалдаа бууж”,  тэг болно. Ой тогтоолтын чадвар нь буурна. Энэ үед эмэгтэйчүүд өөрсдөө худлаа хэлэхээс болгоомжлох хэрэгтэй. Эс бөгөөс хожим нь юу гэж хэлснээ тодорхой сайн санахгүй байх вий. Харамсалтай нь энэ үе хартай нөхөрт хөнгөн хоол болдог. Гэхдээ энэ үе бол эмэгтэйчүүдийн хамгийн итгэмтгий байдаг өдрүүд. Бүр хүүхэд шиг л болно. Өөрийг нь магтсан үг бүхэнд итгэж баярлана. 

23-аас дараагийн  сарын тэмдэг эхлэх өдөр хүртэл
Хөдөлгөөн түргэсч, амьдралын эрч хүч сайжирна. Оюун ухаан саруулсаж, янз бүрийн гэнэтийн шийдвэр гаргаж чадна. Энэ үедээ огт спортоор хичээллэдэггүй бүсгүй аэробикийн секцэнд бүртгүүлчихэж ч магадгүй. Аливаад уцаарлах нь ихэсч томоохон шуугиан дэгдээж ч магадгүй. Үнэрлэх эрхтний чадвар онцгой хурц болно.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.