Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Балбад Гитлерийн бэлэглэсэн машин жуулчдыг зөөнө.

Балбын вангийн гэр бүлийнхэнд Адольф Гитлерийн бэлэглэсэн “мерседес- бенц” машиныг засварлаж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Уг автомашиныг Гитлер 1911-1955 онд (1950-1951 оны хооронд хэдэн сарын завсарлагатайгаар) хааны сэнтийд заларсан Трибхуванд бэлэглэсэн юм байна. Дараагаар нь уг машиныг инженерийн ангийн оюутнуудын сургалтын хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд сүүлийн таван жилд гараашд тавьчихаад байжээ.

Бэлгийн машины хаалга, суудал, хамрыг засах шаардлагатай болсон гэнэ. Балбын Соёлын яам машины засварт зориулж 537 мянган доллар гаргаж өгөхийг хүсчээ. Уг мөнгөний нэг хэсгийг хааны сүйх тэргийг сэргээн засварлахад зарцуулах ажээ.

2008 онд Балбад хаант ёсыг халсан, Трибхуваны ач хүү Гьянедра тус улсын сүүлчийн хаан юм. Хаант ёс устсаны дараа нийслэл Катманду дахь хааны өргөө музей болж, тэнд бэлгийн машиныг хадгалж байжээ. Засвар хийсний эцэст уг машиныг музейн зорчигчдыг тээвэрлэх ажилд ашиглаж магадгүй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.