Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮШН бүх ард түмний их хуралдай хийнэ

 Улс эх орон хийгээд өөрт тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө тунгаан хэлэлцэж шийдэх гэнэ. Бүх ард түмний их хуралдайгаар ийм боломжийг иргэдэд ҮШН, Амлалт нэхэх ард түмний холбоо олгохоор төлөвлөжээ. Тэд ирэх оны гуравдугаар сарын 11-нд уг хуралдайгаа зохион байгуулах болсноо өчигдөр мэдэгдэв.

АН, МАХН ээлжлэн төр барьсан өнгөрсөн 20 жилийн хугацаанд ядуурал нэмэгдэж, байгаль орчин сүйдэж мөхлийн ирмэгт ирсэн гэж тэд үзжээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, иргэдийн зүгээс болохгүй бүхнийг засахыг сануулсаар байсан ч тэд үл тоосон байна.

Тиймээс “дүлий” төр, засгийг харалгүйгээр ард түмэн өөрсдөө асуудлаа шийдэх хэрэгтэй гэж тэд мэдэгдэв. Их хуралдайд эх орны өнцөг булан бүрээс төлөөлөл оролцохыг тэд уриалав. Иргэд тулгамдсан асуудлаа тодорхойлж ирээд ард түмний их хуралдай дээр ярилцаж шийдэх юм байна.

Ийм том арга хэмжээг зохион байгуулахад иргэдийн дэмжлэгээс гадна улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдийн оролцоо чухал. Одоогийн УИХ, Засгийн газрыг тэд “луйврын” хэмээн тодотгоод, ард түмэн ноёлох цаг болсныг сануулсан юм. Ард түмний их хуралдайгаас гаргасан шийдвэрийн дагуу “төрийн эргэлт” хийх боломж бүрдэх гэнэ.

 

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.