Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүсгүй та ханилах эрээ сайн шинжээрэй

Эрчүүдийг таних аргаас

Амттанд дурлагч: Ямар ч амттанаас татгалздаггүй. Эмэгтэй хүнийг халамжлахдаа  гаргууд. Гарыг нь үнсэх дуртай. Гэвч ор хөнжлийн асуудалд тааруу.
Хувиа хичээгч: Ийм залуу үргэлж хоолны тухай бодож явдаг. Түүнд ямар хоол байх нь хамаагүй, их л байх хэрэгтэй. Цадсан хойноо амарч хэвтэхийг эрхэмлэдэг. Хайр дурлалд ч бас тиймэрхүү ханддаг. 
Болхи удаан: Дандаа асгаж, цутгаж, хувцсаа завааруулдаг. Харилцагч нь алиа хошин зангүй л бол тэвчихэд хэцүү амраг. 
Ихэмсэг: Гэр бүлдээ жинхэнэ “Супермен” гэж хэлж болно. Тэр хоол их голдог. Хайр дурлалд ч тийм л ханддаг.
Хөгжилтэй: Хоол идэхдээ тэр их ярьдаг. Хайр дурлалын хувьд их чалчдаг ч янз бүрийн саналыг дуртай зөвшөөрдөг. 
Зөрүүд: Хоол хүнсэндээ нэлээд хайнгадуу ханддаг. Түүний амьдралын  зарчим хүн яаж хандана, тийм л хариу барина. Түүнээс дэндүү их хайр халамжийг бүү хүсээрэй.
 
Бүсгүй та ханилах эрээ сайн шинжээрэй
 
 Тооцоотой эр
 
Түүний гэрийн бүх зүйл гялалзаж байдаг. Хувцасаа  шүүгээнд нямбай хийнэ. Тэр хар, саарал өнгөнд дуртай. Цэвэрч, сэтгэлийн гутралд амархан автдаг. Янаг амрагийн харилцаанд хүйтэн, хөндий.
 
 Сэхээтэн эр
 
Өрөө тасалгаагаар дүүрэн ном. Ажлын ширээн дээр нь сонин, сэтгүүл, цаас овоорсон. Цэцэг байдаг бол хатчихсан. Орон гэр нь замбараагүй. Ийм эрчүүд хүүхнүүдэд таалагддаг. Гэхдээ тэд өөрсдөө хариу сэтгэл өгөх чадваргүй. 
 
Онгироо эр
 
Ийм эр гэрийнхээ дизайнд их анхаардаг. Түүний гэр хуучин эдлэлийн дэлгүүрийг санагдуулна. Тэд голдуу баян чинээлэг улс ч тэдэнтэй аз жаргалтай амьдарна гэхэд хэцүү. Учир нь тэдний хувьд эмэгтэй хүн ердөө цуглуулгын нэг үзмэр төдий. 
 
Замбараагүй эр
 
Түүний хувцас өрөөгөөр нэг тарж, бүр шалан дээр ч хэвтдэг. Ор нь гэхэд эвдэрхий байх жишээтэй. Тэр гэртээ ховор үзэгдэнэ. Зөвхөн баяр ёслолын үед л орон гэрээ цэвэрлэдэг. Гэхдээ ийм эр итгэлтэй, найдвартай, сайн анд найз, сайхан амраг ч байж чаддаг. 
 
Хашир эр
 
Ийм эрийн хөргөгч хүнсний зүйлээр дүүрэн байдаг. Зөөлөн мебель тавилгад дуртай. Тайван тухтай орчинд ажиллаж, амьдардаг. Тэрбээр хайр дурлал, амттай хоолыг  өндрөөр үнэлдэг. Зөрчилдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийдэг. Гэхдээ тэр албан тушаал ахиж гавихгүй ч гайхалтай секс амраг байж чадна.
 
 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.