Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгэл сэргээх шилдэг арга

 Ажлын ачаалал, амьдралын элдэв асуудлаас түр ч атугай холдож, аз жаргалыг хэсэгхэн ч гэсэн амтлахыг хүсдэггүй хэн байх билээ. Тиймээс энэ удаагийн “Танд л гэж хэлэхэд” булангаараа хэдхэн хормын дотор сэтгэлээ сэргээх шилдэг аргыг толилуулж байна.

1. 17.00 цагаас өмнө жигнэмэгид, эсвэл дарс уу. Хааяа нэг дүрмээ эвдэхэд гэмгүй байдаг 

2. Нүдээ аниад хамгийн гайхалтай үнсэлтийнхээ тухай төсөөлөн бод.

3. Компьютерийн гараа цэвэрлэж, тоосоо арчих зэргээр хэдхэн минутын дотор хийгээд дуусгачихаар ажил сонгож, амжуулаарай. Дургүй зүйлсээсээ хялбархан салсандаа сэтгэл тань амрах болно.

4. Хөгжилдөхийн тулд хөлийн хумсаа буддаг арга ч бий. Ингэхдээ ягаан, үзмэн ягаан зэрэг тод өнгийг сонгоорой. Илүү хөгжилтэй байх болно.

5. Өрөөсөн хөл дээ­рээ мод хэлбэрээр зогс. Энэ үед бу­сад сэтгэл зовоо­сон асуудал тань мартагдаж, тэнц­вэ­рээ олоход хамаг ан­хаарлаа хандуул­даг.

6. Сагсуу хүмүүс л “Хариулт хэрэггүй” хэмээдэг юм биш. Энэ нь өөрийгөө энхрийлэх бас нэгэн арга гэдгийг та мэдэх үү?

7. Бүсгүйчүүд зовлонгоо ярьж тайтгардаг гэдгийг та олонтаа сонссон байлгүй. Харин энэ удаад интернэт ашиглан танихгүй эртэй хууч хөөрөөрэй. Биеэ барих шаардлагагүй, аюул осол багатай тул гайхалтай үйлчилгээ үзүүлэх вий.

8. Инээмсэглэ. Худлаа ч гэсэн инээмсэглэх нь жинхэнэ аз жаргалыг амсуулах тохиолдол ч цөөнгүй бий.

 

9. Түрийвчин дэх мөнгөө шавхах гэж яарах хэрэггүй. Бидний хийгээгүй зүйлс заримдаа таашаал өгдөг гэдгийг бүү мартаарай. 
 
10. Азтай учралуудын тухай дурсч, эсвэл уншиж ч болох шүү дээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.