Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотын дарга газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж буйд эгдүүцлээ

“Халаалтын улирал эхэлчихлээ. Хэзээ газар ухаж төнхөхөө зогсоох вэ” гэж хотын мээр  Г. Мөнхбаяр эрчим хүчний салбарынханаас асууж байна. Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулж,  иргэдийг ая тухтай орчинд амьдруулах гэж тохижилтын ажил хийдэг. Гэтэл  дулааны шугам сольж байна гээд зөрүүлээд  газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж буйд тэрбээр эгдүүцлээ.  

Өвөл цаг хаяанд ирснийг сануулж цаг агаар хүйтэрч байхад Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр цахилгаан эрчим хүчний ажил дуусаагүй л  байж байна. Тендерийг салбарын яамнаас зарладаг болохоор хотын удирдлагуудад мэдэгдэх ч үгүй шууд газар ухаад эхэлчих юм.   Өнөөдөр их, бага тойруу дахь явган хүний замыг орвонгоор хуулсан байна. Нэг нэгнийхээ хийсэн ажилд ингэж хандахаа болих цаг иржээ гэж  онцлов.

Ингээд үдээс хойш хотын орлогч дарга Б.Мөнхбаатарыг эрчим хүчний салбарынхан болон дулааны шугам засварын ажил хийж буй гүйцэтгэгч байгуулагын нөхдүүдтэй уулзаж ярилцахыг даалгалаа.   Цаашдаа хамтарч ажиллаж хаана газар ухах гэж байгаагаа болон хэдий хугацаанд дуусгахаа мэдэгдэж  байхыг санууллаа. Ингэж эзэнжүүлж авахгүй бол хот муу нэр дуулаад үлддэг байж таарахгүй гэв.  

Ерөөсөө эрчим хүчний салбар маш олон толгойтой болсон байна.  Хариуцсан ажлаа мэддэг хүн алга.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй хэнбугай нь ч хоттой ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна гэж хэллээ.   

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.