Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөл гаргүй франц эр Ла-Маншийн хоолойг гатлав

Цахилгаанд цохиулснаас болж хөл, гаргүй болсон Франц улсын иргэн, 42 настай Филипп Круазон хоёр жил бэлтгэл хийсний дүнд Британийн арлыг Францаас зааглаж байдаг Ла-Маншийн хоолойг сэлж гарч чаджээ.

Круазон одоогоос 16 жилийн өмнө байшингийнхаа дээврээс телевизийн антенн буулгах гэж байгаад золгүй тохиолдлоор тахир дутуу болсон байна. Тэрбээр Английн Кент гүнлэг дэх усан зогсоолын Фолкстон хотоос Францын эргийн Гри-Не хошуу хүртэлх 34 км усан замыг нэг хоногт туулна гэж төлөвлөж байсан бол ердөө 14 цаг зарцуулжээ.

Үүнийг түүний багийнхан хөгжлийн бэрхшээлтэй сэлэгчийн тухайд дээд амжилт хэмээн үзэж буй юм байна. Цаг агаар таатай байсан, миний хүүд “амжилт хүсэж” гурван дельфин хэсэг хугацаанд дагасан байгаа юм гэж Круазоны аав ярьжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.