Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туулын бургасанд бүгсэн дээрэмчнийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүр – гийн нутаг Туул голын бургасыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилт нууд өчигдөр 16.00 цаг өн гөрч байхад самналаа. Сүү лийн хэд хоногт Туул голын эргээр ганц нэгээрээ явж байгаа охид, хүүхдүүдийн гар утас, мөнгийг нь дээрэмдсэн хэрэг хэд хэд гарчээ. Өчигдөр 16.00 цагийн үед жийнсэн өмд, пүүз, хар цамц өмсөж, нүүрээ маскаар халхалсан залуу Туул голын эргээр алхаж явсан хүний гар утас, мөнгийг нь дээрэмдэн бургас руу зугтан орсон байна.

Хохирогч тэр даруй цагдаад дуудлага өгснөөр НХЭГ-ын алба хаагчид, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран Туул голыг Маршалын гүүрээс Яармагийн гүүр хүр тэл бүсэлж самнасан юм. Цагдаагийнхан 18.00 цаг өнгөр төл бургасыг самнаж, сэжиг бүхий хэд хэ дэн хүнийг саатуулсан. Гэвч шалгалтын явцад тэд дээрмийн хэрэгт холбогдолгүй байжээ. Хан-Уул дүүргийн цаг даагийн хэлтсийн нэгэн ажилтнаас хэргийн талаар тод руулахад “Сүүлийн 3-4 хоногт энэ төрлийн хэрэг нэлээд хэд гар сан. Өчигдрийнх дө рөв дэх удаагийнх боллоо.

Ца гаан маск зүүсэн, хар цамц, жийнсэн өмд, пүүз тэй хүн ган цаараа явж байгаа хүн бо лон бага насны хүүхдүүдийг дээрэмдсэн хэрэг хэд хэд гарлаа. Тиймээс Туул гол ын орчмоор анхаарал болгоомж той явахыг сануулъя.

Гэмт этгээдийг саатуулаагүй бо лохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Цаг даа гийнхан ийнхүү Туул ын бур гасыг самнаж байх даа ерөнхий боловсролын 5-6 сурагч архи ууж байсныг илрүү лэн холбог дох арга хэмжээ авчээ.

Г.Равжаа

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.