Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.АЛТАНХУЯГААС С.БАТБОЛД ХҮРТЭЛХ МОНГОЛЫН УЛС ТӨР

Улсын баатар Э.Бат-Үүл АН-аас төрсөн урвагчдыг нэрлэв. МАХН-тай хуйвал даад байж болзошгүй урваг чаар Ардчилсан хүчний холбоог шуудхан тодорхойллоо. АН-ынхан ийнхүү урваач, шарваачийн эрэлд мордож байх зуур МАХН нэрээ солихоор эргэлт буцалтгүй шийдсэнээ ээлжит Бага хурлаараа зарлалаа. МАХН-ын энэхүү гэнэтийн бужигнаан Пар ла мен тад олонх болсон энэ нам Засгийн эрхийг дан гаараа барихаар шуудрав уу гэсэн хардлагыг нийгэмд төрүүлэв.

Ядаж байхад АХХ-ны зүгээс хамтарсан Засгийн газар болон Н.Алтанхуягийн эсрэг бодитой шуугианыг хэвлэлээр ил, тод өрнүүлэх болсон нь үйл явдлуудын давхцал үүсгэж, уялдаа холбоог нь олж харах боломж олгож байна. Улс төр дэх энэ бүх хөдөлг өөн, үзэгдэл болон хамтарсан Засгийн газрыг “ачаал сан” тэрэгний морьд нь С.Бат болд, Н.Алтанхуяг нар. С.Баярын залгамжлагч хэмээн С.Батболдыг өнөөг хүртэл нэрлэдэг.

Гэхдээ улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, тооцоо данс доголдож байх үед эдийн зас гийн ухаанаар мэргэшсэн С.Бат болд Ерөнхий сайд болсон нь чухам цагаа олсон аврал хэ мээн хүлээн зөвшөөрдөг хүн олон. С.Батболдын хувьд С.Баярын залгамжлал төдий үлдэх үү, өөрийн гэсэн цаг үеийг бүтээх үү гэсэн эмзэг асуулт зүй ёсоор тулгарсан нь үнэн юм.

Юутай ч тэрбээр ажлаа тун холоос эхэлсэн. Яам, Тамгын газар, зарим нэгэн сургууль, Засгийн газрын харьяаны агентлаг зэргээр танилцах аялал хийн, үг хэлж, уриа лоозон дэвшүүлэн, уулзалт зохион байгуулснаар Ерөнхий сайдын албаа эхэлсэн гэж хэлж болно.

Тухайн үед ард түмэн С.Батболдыг таних гэж, С.Батболд нийгэм болон улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалтай нүүр тулах гэж хичээсэн нь энэ. Харин түүнийг тун цэгцтэй бодож боловсруулсан, ээлж дараатай ажлуудыг бараг салбар бүрт өрнүүлж эхлэхэд “завсар дундын” гэж хэлж болох дээрх хүлээлт болоод айдас өөр өнгөөр солигдсон билээ.

Ялангуяа МАХН-ын даргаар сонгогдсоных нь дараа олон нийтийн тууштай итгэл найдвар түүнийг дагах болсон нь үнэн. Атрын IV аяны тухай зөрүү ярьж Ш.Гунгаадорж ахайд хэвлэлээр хатуухан зэмлүүлсэн С.Батболд харсаар байтал Ерөнхий сайд болон төлөвшив.

Тэрбээр хөрөнгийн зах зээл, боловсрол зэрэг голлох салбаруудад тодорхой өөрчлөлт, шинэчлэлтийг эхл үүлсэн нь нийгмийн цөөнхөд таалагдаагүй. Их, дээд сургуулиудыг нэгтгэн гэнэтийн сюрприз барьж, Хөрөнгийн биржийн хаалгыг гадаадын мэргэжилтнүүдийн өмнө цэлийтэл нээн шуугиан тарьж, оюутны хотхон болон голлох сургуулиудыг хотын зах руу нүүлгэхээр шуурхай ажиллан, Тавантолгойг ашиглах санаанд оромгүй хувилбар дэвшүүлэн “толгой эргүүлж” амжсан энэ нөхрийн нэр өнөөг хүртэл “Бороо гоулд”-аас салаагүй. Гэвч Сүхбаатарын хүү хурдтай, далайцтай алхмуудаараа Монголын улс төрд С.Батболдын үе эхэлснийг зарласан билээ. Магадгүй түүний өнөөдөр эхлэлийг нь тавьсан бүхэн 10 жилийн дараа өгөөжөө өгч, олон нийтэд үнэлэгдэж ч болох.

Хийе, эхлүүлье гэсэн зориг нь байгаад, улс орноо ирээдүйн хөгжилтэй нь зүрхэндээ багтааж, төлөвлөгөө зорилт болгон дэвшүүлж чадсаныг нь үнэлэхийг хүсэж байна. Төрийн төвшинд болон МАХН-д түүнд тааламжгүй ханддаг хүмүүс бий. С.Батболдын шоу гэж алхам бүрийг нь гуйвуулан нэрлэдэг хэсэг бүлэг ч бий. Гэвч тэрбээр МАХН-д төвч үзлийг нэвтрүүлэхээр зориглолоо. Угаас энэ эрхэм өөрөө төвч үзэлтэй нэгэн. Тийм ч болоод Н.Алтанхуягтай гар нийлэн ажиллахад түүнд хүндрэл гардаггүй биз. АН-ын дарга Н.Алтанхуягийн улс төрийн намтар С.Батболдынхоос илүү баян.

Намынхаа генсекээр хоёр ч удаа сонгогдон ажиллаж, мөн хошоод удаа гүйцэтгэх засаглалд хүчээ өгч явсан энэ эрхэм хөшигний ард үлдэж чаддаг онцгой чадвартай. Гол ачааг үүрсэн хэрнээ гол дүрд тоглодоггүй нь Н.Алтанхуягийн төвч үзэлтэйг нотолдог. МАХН, АН-ын удирдлагууд “санаандгүй байдлаар” ийнхүү адил төстэй мөн чанартай хүмүүс таарсан нь төрийн тогтвортой байдлын тулах багана болж байгааг онцлох нь зөв болов уу.

Тэдэнд адил төстэй эхлэл болоод мөн чанар цөөнгүй. Хоёулаа бор зүрхээрээ бизнест хөл тавьсан. Хоёулаа хувийн бизнесээ хангалттай хэмжээнд өргөжүүлж чадсан. Бас хоёулаа гэр бүлийн хоёр дахь сонголтыг амьдралаа болгосон. Бизнесээ орхиод төрд зүтгэсэн тэдний сонголт монгол эр хүн бүрт байдаг эх оронч, үндсэрхэг үзлээс улбаатай. Ажиглаад байхад Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газарт төвхнүүлэн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн их маргаантай, зөрчилтэй, шуугиан дагуулсан, эрсдэлтэй байж болох ажлуудыг түүнд даатгадаг нь үүнийг гэрчилнэ. Төмөр замын алдарт хэрүүлийн үеэр “Төрийн

бодлогыг телевиз, сониноор тодорхойлохоо больё” хэмээн хэлж, маргалдагч талуудыг эн тэнцүү зэмлэж байв. Нам дотроо ч тэрбээр зохицуулагч, эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Чухамдаа үеийн үед намын даргаа авч шидэх, огцруулахаар салхи босгож, хурал цуглаан болгоноор заамдалцаж авдаг АН-ынхан Н.Алтанхуягийн удирдлага дор төлөвшин намба суусан нь үнэн юм. Юутай ч Н.Алтанхуягийн удирдлага дор АН-аас ардчилсан Ерөнхийлөгч төрсөн нь нэгийг хэлнэ.

Хамтарсан Засгийн газар тарж бутран, гүйцэтгэх засаглалыг дахин эмхлэн байгуулах гэж байгаа мэтээр дэглэсэн шоу нэг бус удаа тайзнаа тавигдсан. Гэвч энэ бүхэнд харгүй, хоргүй, амбицгүй сэтгэлээр хандаж, тухай бүр ойлголцож ирсэн нь С.Батболд, Н.Алтанхуяг нарын хамтын давуу тал. Харин хамтын сул тал нь тэднийг зүй ёсны лидер хэмээн хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа явдал. С.Батболдыг С.Баяртай, Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой харьцуулан харж буй олон нийтийн сэтгэл зүй тэднээс хурц, эрсдэлтэй араншин хүлээдэг байж ч болзошгүй. Магадгүй энэ утгаараа лидер хэмээх шинэ цагийнхны ойлголтыг өөрчлөх хэрэгтэй байж ч болох. Учир нь

дайн тулаан, халз мөргөлдөөн, нэгнийгээ ирүүлд дуудан буугаа шагайдаг цаг улирч, эвлэрэн нэгдэх, эв зүйгээрээ ойлголцохын төлөө нийгмээрээ амьсгалах болсон. Үүний үр дүн, ач тусыг нь бас хамтарсан Засгийн газраас хүлээн харж байгаа. Ямартай ч С.Батболд, Н.Алтанхуяг нар нэг тэргэнд зүтгэж байгаа. Н.Алтанхуягаас С.Батболд хүртэлх орон зайд төр засаг тогтож, улс төр өрнөж, АН-аас МАХН хүртэлх алхам бүрт өнөөдрийн Монгол орших болов. С.Батболд, Н.Алтанхуяг нарын ойлголцол энэ цаг үеийг тодорхойлж, Тавантолгой болон сонгуулийн тогтолцооны хувь заяаг атгаж байна. МАХН, АН хоёр хамтарснаараа төвч үзэл гээчийг хүссэн ч, хүсээгүй ч тунхаглах болсон.

Ингэснээр энэ хоёр намын суурь үзэл баримтлал нь “Би гэж байхгүй, гэхдээ би байгаа” гэсэн буддын шашны алдарт онол болж хувирсан. Энэ хэвээрээ 2012 он хүртэл зуузай холбох уу гэсэн асуулт гарч ирнэ. Н.Алтанхуягаас С.Батболд хүртэлх орон зайд одоохондоо 2012 он багтаагүй байгаа. Чухам тэр үед С.Батболдоос бидний мэдэхгүй ямархан ааш араншин, байр суурь илэрч, Н.Алтанхуягаас олны мэдэхгүй ямар арга барил мэдрэгдэхийг хэлэхэд хэцүү.

“Би” гэж тоглох хориотой, “Бид” хэмээн хэлэх хариуцлагатай байх нь хамтарсан Засгийн газарт багтсан МАХН, АН болон тэдний удирдлагуудын олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг. Тодруулж хэлбэл хамтарсан Засгийн газар одоохондоо тэдний халхлах баг болж буй нь үнэн юм. Нэгэн цагт Жамуха “Тэмүү- жин анд аа, ууланд шахан бууя, адуучинд гэр болтугай.

Голд шахан бууя, хоньчин хургачинд хоол болтугай” хэмээн өгүүлээд Хорхунагийн хөндийгөөс нүүсэнтэй адил үгийг Н.Алтанхуяг С.Батболд нар хэн хэндээ хэлэн, салж нүүх үе ирнэ. Тэр цагт харин хувь улстөрчийнхөө хувьд хэн болох нь хэзээ хэзээнээс илүү танигдах буй за.

Р.Эмүжин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.