Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАСЗХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

 МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын санал болгосон Л.ОюунЭрдэнэ гэдэг залууг МАСЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжжээ. Монголын улс төр дэх залуучуудын хамгийн нэр нөлөө бүхий энэ байгууллагыг тэргүүлэхийн төлөө УИХ-ын нэр бүхий залуу гишүүд өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан.

Гэтэл МАХН-ын дарга С.Батболд улс төрд ч , олон ний тэд ч танил болж амжаагүй цоо шинэ хүнээр залуучуудаа удир дуулахаар сонгосон нь тохиолдлынх биш гэдгийг эх сур вал жууд хэлж байна. 80 жилийн түүхтэй намынхаа нэр, үзэл баримтлалд өөрчлөлт шинэчлэлт хийхээр яригдаж буй энэ үед ийм сонголт хийсэн нь МАХН-ын шинэчлэл залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагаа ч хамарч, системийн хэмжээнд өөрч лөг дөх дохио байхыг үгүйсгэх аргагүй юм.

“Шинэ үе шинэ бодлого” уриан дор өнөөдөр болох МАСЗХ-ны IV чуулганаар “шинэ” Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо 500 төлөөлөгчийн санал хураалтаар шийднэ. Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ? МАХН-ын Улс төрийн хэлтэс буюу одоогийнхоор Намын байгуулалтын хэлтсийн дарга, 30 настай. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсон.

С.Баяр намын “зүрх” гэж хэлж болох энэ чухал албан тушаалд анх удаа түүнийг томилоход гишүүд нь тун эргэлзэн хүлээж авч байжээ. “Нийгмийн ардчиллын аян”, “Ард түмнээ сонсъё” зэрэг энэ жилийн турш улс орон даяар өрнөсөн арга хэмжээнүүдийг санаачилсан, хувь хүн талаасаа шинэлэг, нээлттэй үзэл бодолтой тул намын аппаратад өөр уур амьсгал оруулсан гэх зэргээр түүний талаар ам сайтай байх юм.

Ямар ч байсан ийм “шинэ” хүнийг МАХН-ын Удирдах зөвлөл залуучууддаа санал болгож байна. Харин хаалттай, хуйвалдаантай МАСЗХ-нд салхи оруулж, шинэчлэлт хийж чадах эсэх томоохон сорилт түүнийг хүлээж байна.

 

Д.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.