Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн санаачилгыг оюутнууд дэмжив

“Оюутан залуусын сайн дурын нэгдэл”-ийн гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан “Дээл боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг дэмжиж байгаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Е р ө н х и й л ө г ч и й н санаачилсан энэхүү төсөл хэрэгжвэл сайн суралцаж байгаа оюутнуудад сар бүр 56-108 мянган төгрөгийн урамшуулал олгох аж.

Сайн дурын багийнхан уг төслийн талаар 40 мянган оюутнаас санал авч, судалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ талаар тус нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Батзориг “Ховд, Эрдэнэт, Дархан, Увс аймгаар явж оюутнуудтай уулзсан.

Уг судалгааны урьдчилсан дүнгээс харахад оюутнуудад тулгамдаж буй асуудал нь санхүүгийн хэрэгцээ байна. Үүнийг шийдвэрлэхэд тохиромжтой хэд хэдэн мөрийн хөтөлбөрөөс бид Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж “Тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутан” уриалга гаргаж байна” гэв.

 

Б.МАРТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.