Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРТӨНЦИЙН БҮХ ӨНГӨНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ

 Италийн нэгэн жижиг тосгоны охин Жулиана ахдаа зориулан тод шар өнгийн ут саар хошуу захтай цамц нэхэж өгсөн нь хүмүүсийн сонирхлыг татаж, хожим дэлхийн брэнд гар сан түүх тэй. Тэр бол Бенеттон брэндийн эхлэл байв. Тэр үед ах Лучиано нь 18 настай байж. Тод өнгийн цамцыг харсан хүн бүр л шагшиж байсныг анзаарсан түүнд дүүгээрээ цамц нэхүүлж, өөрөө борлуулах санаа төрөв.

Бенеттоныхон тарчиг амьдралтай байсан тул тэрбээр дүүдээ нэхмэлийн машин авч өгөхийн тулд дөрвөн сарын турш мөнгө хурааж, дээрээс нь хамгийн хайртай баянхуур хөгжим болон унадаг дугуйгаа зарсан гэдэг. Гэхдээ тэр их зарлагыг анхныхаа бүтээгдэхүүнээр нөхөж чад жээ.

20 өнгийн утсаар нэхсэн ноо сон цамцнуудаа тэд “Tres Jolie” хэ мээн нэрлэв. Тэдний амжилтын нууц нь цамцандаа бус өнгөндөө бай сан хэмээдэг. 10 жилийн дараа тэднийхэн “Benetton” групп болон өргөжиж, 1969 гэхэд олон оронд 500 салбартай болсон байна.

1980-ад оны эхээр тэд сурталчилгааны ажилдаа анхаарч, Лучиано гэрэл зурагчин Оливьеро Тосканийг түн шээр сонголоо. “Ертөнцийн бүх өнгө” нэртэй цуврал плакат нь хор воогийн хар, цагаан бүхнийг нэгт гэж чадсан учраас олны анхаар лыг маш их татсан аж. Тэр зу рагт хүний амьдралын бүх өнгө, тод руулбал арьс өнгө, өвчин зов лон, жаргалтай болон хорвоод ирж байгаа шинэ хүний анхны агшин гээд бүгд багтсан байв.

1965 онд байгуулагдсан “Benetton” групп олон салбартайгаас гадна дэлхийн хэрэглэгчдийн танил болсон “United Colors of Benetton”, “Sisley”, “Playlife”, “Nordica”, “Prince”, “Killer Loop & Rollerblade” брэндийг гаргажээ. Өдгөө 120 оронд 6200 орчим салбартай “Benetton” группийн ерөн хийлөгч Лучиано Бенеттон өө- рийн салбараа нээхээр Монголд энэ сарын 21-нд ирэх гэж байна. Дашрамд дуулгахад, өдгөө 75 настай тэрбээр манай ноолууран хувцсанд “нугасгүй” гэсэн.

 

Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.