Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“48 ЦАГ” кино наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

“Глоб Арт төв”, “MongolFilm Group” ХХК болон АНУ-д ажиллаж, амьдардаг найруулагч Н.Цогтбаяр нарын хамтран зохион байгуулж буй “48 цаг-Монгол” кино наадмын шилд гүүд өнөөдөр тодорно.

Наадамд 22 багийн уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд тэдний киног өнөөдөр 10.00 цагаас “Өргөө” кино театрт нийтэд үзүүлж, “Гран-При”-ийн эзнийг шалгаруулах аж.

Тэмцээний тэргүүн байрын шагналтан Лас-Вегас хотод болох олон улсын “48 цаг” кино наадамд 2500 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөнө.

Уг кино наадамд оролцогчид 48 цагийн дотор кино зохиолоо бичиж, найруулан, зураг авч, эвлүүлэг, дуу оруу лалтаа хийн богино хэмжээний кино бүтээдгээрээ онцлог.

 

Ж.ЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.