Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Куба төсвийн байгууллагын ажилчдаа цомхтгоно

Кубын Засгийн газар төрийн албан хаагчдын орон тоог цомхтгох шийдвэр гаргасныг АР мэдээллээ. 2011 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд одоогоор төрийн секторт ажиллаж буй 500 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлөх гэнэ.

Тус улсын Ерөнхийлөгч Рауль Кастро өнгөрсөн наймдугаар сард энэ тухай санаагаа цухуйлгаж эхэлсэн бөгөөд ажилгүйдлийн эгнээг тэлэхгүйн тулд энэ хүмүүст бизнес эрхлэх, хувийн компанид ажиллах зэрэг нөхцөл бүрдүүлэх талаар арга хэмжээ авахаар амлаж байсан юм.

Кубад 5.1 сая хүн төсвийн байгууллагад ажилладаг гэсэн албан ёсны тоо байдаг. Энэ сард эхлэх орон тооны цомхтголоор одоо ажиллаж буй хүмүүсийн 10 хувь нь халагдана гэсэн үг.

Тус улсын хөдөлмөрийн зах зээлийн таван хувийг л бүрдүүлдэг хувийн аж ахуй, компаниуд халагдсан ажилчдыг ажлын байраар бүрэн хангах боломжгүй гэж шинжээчид үзэж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.