Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энхийн хэлэлцээр Шарм-эш-Шейхэд үргэлжилж байна

Энэ сарын 2-нд Вашингтонд эхэлсэн Палестин, Израилийн зөрчлийг энхийн замаар шийдэх хэлэлцээрийн хоёрдугаар үе шат Египетэд эхэллээ. Шарм-эш-Шейхэд болж буй уг хэлэлцээрт Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестины Төрийн тэргүүн Махмуд Аббас, түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак нар оролцож байна.

Иордан голын баруун эрэг дэх Израилийн суурингуудын барилгын ажил нь хоёр улс тохиролцоонд хүрэхэд ихээхэн саад учруулж буй. Уг барилгын ажлын гэрээ энэ сарын 26-нд дуусах аж. “Хэрэв Ерөнхий сайд Беньямин Нетаньяху буулт хийж, дуусах яагаа ч үгүй барилгын ажлыг тасалдуулан гэрээг цуцалбал бид Иудеи, Самариигийн ууланд дүрвэн гарна.

Ийм байдалд хүрвэл Израиль нэгдсэн, ард олны төлөө улс гэж харагдахгүй л болов уу” гэж суурингийн иргэдийн төлөөлөгч мэдэгдэв.

Түүнчлэн тус хэлэлцээрт Гаазын зурвасыгхянадаг ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч оролцоогүй нь асуудлыг улам ч ярвигтай болгож байгаа.

Хоёр улсын аль алины эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, энхийн гэрээнд гарын үсэг зурах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Х.ЧИМЭГ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.