Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сайханбилэг: Хэвлэлээр хэрэлдэхээ болъё

Хэвлэлээр байлдаж байгаа АН-ын хоёр гишүүний байдлаас нам нь бутарч, дотроо тэмцэлдэж буй мэт сэтгэгдэл олон нийтэд төрөх болсон. АН үнэхээр фракцаараа хуваагдан тэмцэлдээд байгаа юу. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн байр суурийг сонирхлоо.

-Манай нам анхан шатаа сонсож, үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлж, хүмүүст хүргэх талаар бүсийн чуулга уулзалтуудаараа хэлэлцэж байгаа.

Өмнө нь бүсийн уулзалтад цөөн хүн ирдэг байсан бол одоо сум бүрээс төлөөлөл ирж байна. Юм тайван, тогтуун байхаар хэрүүл хайдаг гэмээр хандлагатай болчихож. Бодит байдал дунд байгаа хүний хувьд надад АН хагарч, фракцууд тэмцэлдээд буй дүр зураг харагдахгүй байна.

Би хувь хүний үүднээс танай намын тэр гишүүн, тэр холбоо тэгсэн гэдэг асуултад хариулахгүй. Ингээсэй ч гэж бусад гишүүндээ уриалж байна. Эхнэр, нөхөр хоёр хэвлэлээр хэрэлдэж салдаг “моод” улс төрд орж ирлээ. Бид нэг намынхан, тиймээс ярих, хэлэлцэх зүйл байвал ҮЗХ-н дээрээ яриад ардчилсан зарчмаар шийдье. Ямар ч энгийн гишүүн намын даргаа чөлөөтэй шүүмжилж болдог, ингэснээрээ тэр “толгойгой авахуулдаггүй”.

Энэ бол АН-ын онцлог. Тиймээс тэнд зоригтой хэлж болно. Тэр гишүүдийн ярьсан зүйл бол хувь хүнийх нь л байр суурь, намынх биш. ҮЗХ-ноос гаргасан шийдвэр л албан ёсных байна. Манай гишүүд хувийн байр суурь, албан тушаал ярьж хэвлэлээр хэрэлддэгээ болих хэрэгтэй. Үүнийг бүгдэд нь уриалмаар байна. Манай улстөрчид тив, дэлхийн хэмжээнд харж, улс орны бодлогын асуудлаар мэтгэлцдэг болох ёстой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.