Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын архив бүхэлдээ цахим болно

 Хууль тогтоох дээд байгууллагын баталсан бүх л баримт, бичиг, хууль, тогтоолыг цахим хэлбэрт шилжүүлэх их ажил өрнөж буй. Энэхүү төсөлд зориулан Төрийн ордонд хоёр ч өрөөг УИХ-ын архив болгон тохижуулжээ.

Парламент байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойг угтсан олон ажлын нэг нь энэ. Энэ хугацаанд цаасан дээр бичсэн баримт, бичиг бүрийг цахим болгох учраас ажил нэлээд их байгаа гэнэ.

Улсын түүхийг багтаах учир төслийн хүрээнд орчин үеийн техник, технологийг суурилуулж дуусчээ. Хууль, тогтоомж, тогтоолыг цаг үеэр нь шүүж хамрах нь иргэдэд хүнд даваа байсан. Тэгвэл одоо хэрэглэгчид хүссэн баримт, мэдээллээ цахим архиваас шүүж, цагаа хэмнэх боломжтой болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.