Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арабын хоттой найзлахаар болов

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж буй Кувейт улсын  нийслэл Аль Кувейт  хотын Захирагч  Шейх Али Аль Жабер Аль Ахмад Аль Сабах тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр хотын захиргаанд саатлаа.  Кувейт Улсын эзэн хааныгаа дагалдан  ирсэн тэрбээр анх удаа Монгол Улсад ирж буйгаа илэрхийллээ. Эхлээд НИТХ-ын дарга Б. Билэгттэй уулзаж , дурсгалын зүйл гардууллаа.  Дараа нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг эрхэм хүндтэй зочноо хүлээн авсан юм.  Уулзалтын үеэр ноён Аль Сабах Улаанбаатар хотын талаар мэдээлэл авлаа.  

Хотын орлогч дарга  Кувейттэй хамтарч хэрэгжүүлж болох төслийн талаар товч танилцуулсан.  Одоогийн байдлаар гэр хорооллыг орон сууцжуулах 12 иж бүрэн төсөл бэлэн буйг дуулгав. Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хот болон Аль Кувейт хотын хооронд харилцан  ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм.  Энэ  санамж бичиг нь  өнөөдрөөс хойш 2 хот харилцаа хамтын ажиллагаатай  хотууд болохыг илэрхийлэх юм.  Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй хотуудтай ах дүүгийн найрамдалт харилцаатай.

 Харин Арабын ертөнцийн орнуудаас анх удаа Аль Кувейт хоттой  хамтын ажиллагаа байгуулж буй юм.  Хар алт буюу нефть бүтээгдэхүүний “баян”  эх орон манай улстай найзлах дуртай бөгөөд эрхэм дээд Эмир нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж,  тусламж дэмжлэг үзүүлэхээс  гар татдаггүй нэгэн  гэнэ.  Мянганы зам тавихаас эхлээд парламентийн ордон барьж өгөхөөр амалснаар энэ өгөөмөр занг мэдэж болох нь.   Харин эзэн хааныгаа дагаж ирсэн Эль Кувейт хотын Захирагч энэ удаад тоймтой амлалт өгсөнгүй.  Гэхдээ хамтын ажиллагаа маань улам гүнзгийрэх байх аа гэсэн хариулт өгч байлаа.  

 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.