Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирээдүйн Нобелийн шагналтнуудад зориулсан хөшөө босов

 “Шинэ Монгол” ахлах сургуулийнхан Монголоос төрөх ирээдүйн Нобелийн шагналтнуудын алдрыг мөнхлөх хөшөөний суурийг өчигдөр тавилаа. Монголын хүүхэд залуус урлаг, спортоор чадвар чансаагаа дэлхийн тавцанд харуулж байгаа бөгөөд удахгүй шинжлэх ухааны салбарт ч нэрээ гаргасан Нобелийн шагналтнууд төрөхийг бэлгэдэн энэхүү хөшөөг босгож байгаа аж.

Одоогоор “Шинэ Монгол”-ыг төгссөн 200 гаруй оюутан Японы болон бусад орны их, дээд сургуульд суралцдаг байна. Тэдний нэг, Чибагийн их сургуульд хэрэглээний химич мэргэжлээр суралцдаг Б.Батзаяа нь бакалаврын ажлаараа химийн суурь судалгаанд нээлт хийсэн төдийгүй магистрын ажлаараа өөрийн тэнхимд 400 мянган долларын хөрөнгө оруулалт бүхий судалгааны төсөл авч чаджээ.

Тэрбээр докторын ажлаараа био анагаахын шинжлэх ухаанд хүч үзэхээр Токиогийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд Нобелийн шагналтан болохыг хүсдэг аж. Тийм учраас тус сургуулийн хамт олон энэ мэт олон чадварлаг залуусын хүсэл эрмэлзлийг тө- рүүлж, амжилттай суралцахыг уриалан, урам зориг бэлэглэх зорилгоор энэхүү хөшөөний шавыг тавилаа.

 

Р.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.