Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗААГУЧ-ТОНУЙКУКИЙН БИЧЭЭС БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №17


Тонуйкукийн бичээс бол Хүннү-Монгол хэлний төгс хэлбэр. С.Сэргэлэн

Налайх дүүрэгт буй Тонуйкукийн бичигт өөрсдийн гарал үүслийг Тонуйкук эхний хоёр өгүүлбэрээр тайлбарлав. Өгүүлбэр нэгийн бүтэц: Би өөрөө-хаанахынхаа-хэн.

Өгүүлбэр нэг: би өөрөө-Билгэ  Тонуйкук 

бин өзөм  хаанахынхаа-ТбхачИлинхээ  (Тан илийг Табхайч ил гэж хадны бичээст тэмдэглэжээ),хэн-эхИлэнтэн(м). Эхлээд Эх илэнтэн-ийг тайлбарлая. Эх илэнтэн, эх гүрэнтэн, эх оронтон ойролцоо утга. Эх орон-энэ үгийг мануус өргөн хэрэглэх болсон нь Зөвлөлт Холбоот Орос улстай ах дүүгийн харилцаатай байх үеэр “Родина” гэдэг орос үгийн монгол орыг “эх орон” үгээр утгачлав. “Эх орноо хамгаалъя” гэвэл манай өвөг дээдэс ухааныг нь олохгүй. Газар усаа хамгаалъя гэвэл тэд шууд билрэнэ. Эх орон гэдэг үг зохиомол утгатай. Солонгост төрсөн монгол хүний эх орон Солонгос болно. Эх орон гэдэг нь анхны орон буюу анх байсан газар гэсэн утга. Тэгэхээр Тонуйкук Тан илийнхээ эх илэнтэн буюу анхны ил нь Тан байжээ. Бин өзөм-гэж юу гэсэн утга вэ? XI зууны Диван Лугатад “узум”-“өөрөө” гэсэн утга. МНТ-53 “камукун кахан улусун эзэн боложу окибин ө’өсүн хүтэкүй бин нама’ар кэсэткүн”. Ө’өсүн-өзөм нэг утга бөгөөд өөрөө гэсэн үг (Нууц товчоог ханзнаас сэргээж буйг санаарай). Өнөөдөр хоёр хүн шатар тоглож байгааг харж буй хүмүүсээс нэг нь одоо “би үзчий” гэдэг нь одоо би өөрөө гэсэн утга буюу мануус уг үгийг өдгөө хэрэглэсээр байна. Дээрх өгүүлбэр “Хамгийн хаан улсын эзэн болж, охибин (охиныхоо биеийн) өөзөм (өөрөө) үдэхүй бин (үдэх бие нь) намаар кэсэткүн (болиултхун)” болно. Кэс-энэ үгийг Диван Лугатын толиор “болиулах”, “хасах” гэсэн утга заажээ. Аав нь өөрийн биеэр охиныхоо биеийг хүргэж өгдөг ёс байжээ. Амбагай хаан улсын эзэн болсон хүнийг энэ ёсноос хасав. Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар “бин” гэдэг үгийг гээн хөрвүүлэв. “Кэсэтгүн буюу Хасатгүн” (хос суваг) үйл үгийг Дамдинсүрэн “цээрлэл бологтун” гэж дур мэдэн хөрвүүлж, Ш.Чоймаа гэсгээгтүн гэж хөрвүүлжээ. Гэсгээ-энэ үгийг Диван Лугатын толиор “зангидсан гараар цохихыг” заажээ.

Өгүүлбэр хоёрын бүтэц: Түрг биетэн-хаанахынхаахэн байв.

Өгүүлбэр нэг: Түрг бидэн  Тбхачинха  гүрүрэрти

. Түрг бидэн Табхачийнхаа гэдэг нь мань аавынхаа гэдэгтэй адил бүтэц болно. Гүрүрэрти энэ үгийг эзээр салгахаар гүр+ор+эрти гэсэн гурван үндсээс бүрдэнэ. Эрти буюу эрт энэ үгийг монголчууд өдгөө хэрэглэсээр байна. Эрт урьд цагт гэж үлгэр эхэлдэг нь байж байсан цагт гэсэн утга бөгөөд эрт урьд хос суваг бөгөөд тодорхой үргэлжлэх хугацаа заана. Тодорхой хугацаанд болсон үйлийг үлгэр өгүүлнэ. Ор-энэ үг үргэлжлэх хугацаа бөгөөд уг хугацаанд болсон үйлүүдийг Тонуйкукийн бичээсийн дараагийн хэсэгт өгүүлнэ. Нууц товчоонд мөн адил “өгүүлрүнэ” гээд араас нь өгүүлж байх хугацаанд болсон үйлийг залгаж бичсэн. Гүр бол нэр үгийн хэлбэрт байгаа үг гэдэг нь изгүрээс тодорхой байна. Гүр хур хоёр хос сувгаар илэрхийлсэн нэг үг бөгөөд хураасан улсыг хур буюу гүр гэнэ. Гүрэн, гүрхаан гэдэг үгийн үндэс гүрж хураасан гэсэн утга болно. Хураасан болгон нь хур болно. Гүрийж олсон болгон нь гүр болно. МНТ-190: Найманы хаанаас “…би эндээсээ хамсажу тэтэхэд монголун гур ану абуйа”… . Ш.Чоймаа: “Би эндээс хамсаж тэдхэн Монголын хорыг ану авъя”… . “тэтэхэд” олон тоог “тэдхэн” ганц тоо болгож, “гур ану”-г г үсэг нэмэн “хорыг ану” болгож Ш.Чоймаа дур мэдэн засвар оруулав. “Хорыг ану авъя”-хоромсого саадгийг нь авч ирье, дайлан эзлэе гэж Ш.Чоймаа тайлбарласнаар утгын том алдаа гаргав. Диван Лугатаар “гур-цуглуулах. Найманы Таян хаан монголчуудын гур-ын авъя гэдэг нь Хэрэйдийг авъя гэсэн санаа. Уншигч та Тонуйкукийн бичээсийн эхний хоёр өгүүлбэрийг дахин нэг болгооно уу: “Билгэ Тонуйкук бин өзөм Табхайч илийнхээ эх илэнтэн. Түрг бидэн Табхайчихаа гүрүр эрти”. Дээдсийнхээ бичээсийг өгүүлбэрийн бүтцэд засвар хийхгүйгээр, ганц үг дутааж, нэмээгүйгээр мануус билирч байна. Тонуйкукийн дараагийн найман өгүүлбэрүүд Тангийн гүр байх цаг хугацаанд хаантай байсан, хаангүй болсон, Тэнгэр хаантай болгов гэх мэт гүр байх орон зайнд болсон үйлийг өгүүлжээ. Япон улсын Осака их сургуулийн профессор Т.Осава  -гүр энэ үгийг харахын хор гэж биелэн (гар хурууны хөдөлгөөнөөр) маньд тайлбарлав. Хор бол хар нэг үг гэдгийг монголчууд мэднэ. Нүдний хор ариллаа гэдэг нь нүдний хараа ариллаа, нэг хором гэдэг нь нэг харам гэх мэт. Билгэ хааны бичээсэнд хор  гэдэг үгийг гэж өөрөөр бичжээ. Т.Осава сан үйл үг “эрти”-ийг үйл үг “хор”-оор сольж тайлж байна. Энэ нөхцөлд өгүүлбэрийн бүтцэд өөрчлөлт заавал орох бөгөөд ингэж бичигдэнэ:

Тан Түрг биднийг харж байсан  . Энэ тохиолдолд Тонуйкукийн бичээсийн дараагийн найман өгүүлбэрийн утга таарахгүй. Т.Осава үгээ танихгүй, өгүүлбэрийн бүтцийг мэдэхгүйгээс гадна түүхийн таван зуун жилийн ялгааг үл салгасан нэгэн болно. Тонуйкукээс хойш гурван зуун жилийн дараа Баруун түргээс Кыныкийн угш Перс орсон. Дахин хоёр зуун жилийн дараа хүннү хэлний зүй тогтол дээр перс үгс давамгайлж суурилсан өнөөгийн түрк хэл буй болсон. Т.Осава Тонуйкукийн бичээсийг таван зуун жилийн дараа бий болсон хэлний перс үгээр тайлна гэдэг бол Батмөнх Даян хаан “Ландкрузер” машин унаж байсан гэдэгтэй утга нэг. Учир нь Т.Осава “Ландкрузер” хоёр гарал үүсэл нэг. Батмөнх Даян хаанаас хойш таван зууны дараа “Ландкрузер” бий болсон, Тонуйкукээс хойш мөн хугацаанд өнөөгийн турк хэлний эх бий болсон. Заагч Тонуйкук Т.Осава санаас яаж Тангийн балык Чанганаас Орхоны савд байгаа нэгнийг харах вэ? гэж асуувал тариаланч угшлын профессор юу гэж хариулах бол.

Тонуйкукийн бичээсэнд хамгийн их давтагдсан сү  (цэрэг) буюу йаги  (занал) Нууц товчоонд байна уу? МНТ-153: “Катгултугуийн урита Чингис Кахан засаг үгүлэлтүрүн: дайсун кү’ү даруасу олзатур бу бай. Дарун бара’асу теге олза битауй буйжэ”… . Катгултугуын энэ үгийг Ш.Чоймаа хатгалдахын гэж тайлав. Уг үгийг изээр нь салгахаар Икэ тугул тугуйн гэсэн гурван үгнээс бүрдэнэ. Икэ гэдэг нь их том болно, тугул гэдэг нь Диван Лугатаар цохил болно, цохил тугул (Ц Т зармин) хоёр нэг утга болно, тугу-сугу бол эхлэх гэсэн утга. Жийргэвч г-тэй их тугулаан, жийргэвчгүй их тулаан нэг үг. Өнөөгийн хэлээр “Их тулаан тугуын (эхлэхийн) урьд Чингис их хаан засаг өгүүлэлтүрүн: дайсун хүн дарваас олз дор бүү бай. Дарун барваас тэр олз бидэний буйза”. Миний таньд хүргэх үг бол “дайсун” буюу уг изгүр дай+сун гэсэн хоёр үгнээс бүрдэнэ. Дай гэдэг нь дайтах гэсэн утга, сун буюу сү гэдэг нь цэрэг гэсэн утга нийлээд дайтах цэрэг болно. Өдгөө монголчууд сүйд боллоо, сүйрүүлэв гэдэг нь энэ сү буюу цэрэг хийгээд байгаа зүйлийг өгүүлээд байгаа юм. Суу билэг, суут ухаан гэдэг нь цэргийн билэг, цэргийн ухааныг өгүүлнэ. Сүлд гэдэг нь сү+илд буюу цэрэг илгээх ёслолыг өгүүлнэ. МНТ-177 “Кан эцэг мини, юун чимартур нама йагулба чи?… .” йагулб үйл үгний үндэс йаги iGY буюу занал гэсэн утга болно. Чимартур изгүрийг салгахад чимээ ор тур болно. Энд хамгийн чухал нь “тур”-каузитив буюу учир шалтгаан заадаг. Монгол хэлний учир шалтгаан заадаг энэ том хэсгийг Ц.Дамдинсүрэн өөрийн урласан орчин цагийн монгол хэлнээсээ хасав. Тэгэхээр уг өгүүлбэр: “хаан эзэг мини юун чимээ ор (байгаа) тур (учир) нама йагулба (занав) чи?… .” Ерөнхий агуулгаараа Тоорил хаан (de jure) Хэрээдийн хаан боловч (de facto) үгүй байсан учир өвгөдийнхөө Орхонд биш Туулд өргөөлж байв. Хуваагдсан хэрээдийг Тоорол үл нэгтгэх нь Хэрэйдүүдэд тодорхой байв. Нэгдэх хүсэлтэй байсан дийлэнх Хээрэйдийн нүд Чингис хаан дээр туссанаас тэр хоёрын дунд ийм учир гарав. МНТ-35. Ботончар юу өгүүлэв? “…муу сайн, тэргүүн шийр үгүйн, сацуун буй, хялбар иргэн буй тэтэ иргэни каулуйа” гэ’эрэ. Каулуйа энэ эх бичгийн нүдээр уншихаар Акаулуйа буюу өнөөгийн ахалъя гэсэн утга болно. Өдгөө гэрийн хэлээр ах, агаа гэж өөрөөсөө нас өндөр эр хүнийг өгүүлнэ. Эх хэлээр “ах” ямар утгатай байв. Диван Лугат:  “Ака-Тэхэний (тэгиний) дараагийн зэрэг бөгөөд биетэний (ард түмний) дундаас гарсан амьдралын туршлагатай, ухаан суусан нэгэн болно.” Тонуйкукын бичигт:  одчигмай (од чиг болж буй)  ул (ул-гол нэг утга ба энэ тухай хожим тайлбарлая) ага  шад эрти (байжээ). Өнөөгийн хэлээр-одчиг гол ага маань шад байжээ. Ботончарыг дөрвөн ах нь ага болгожээ. МНТ-37: “Мөн Ботончар алкинч ахаулгаба”. “Алгинч”-энэ үг МНТ-ны агуулгаар толгой, тэргүүн, үзүүр, хошуунд явах гэсэн утгатай. Эх хэлээр “алги” ямар утгатай байв. Диван Лугатаар:  алик-Угсаар шувууны хошуу. Тэгэхээр Ботончар зүгээр ахалсангүй, хошуучилж, алгинч ахлав. Өнөөгийн гэрийн хэлээр шувуу малын хошуу гэнэ. Эх хэл баялаг байсан тул ангилж байжээ. Гэрийн хэл гэдэг нь ахуйгаасаа сурсан хэл. Үндсэн хэл гэдэг нь мянга, мянган жилээр бичигдэж ирсэн эх сурвалжаа таньж түүнээсээ сурсан хэл. Өдгөө манай Зэвсэгт хүчинд байгаа түрүүч, ахлагч, ахмад, хошууч цолны эх утга ийм болно. Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарын тухай: Тэд гэрийн хэлтэн тул үгний агуулгын танихгүй байсан, байна. Үйл өрнөлийн цаг хугацааг огт билрэхгүй байгаа нь Ш.Чоймаа Нууц товчоог хэрхэн засаж тайлбарласнаас харж болно. Ц.Дамдинсүрэн өөрийн урласан орчин цагийн монгол хэлэндээ үйлт хэлбэр, учир шалтгааны хэлбэрийг үл оруулснаар дээдсээс ирсэн бүтэн хэлийг тал хэл болгов. Дээдсийн тийн ялгалыг эвдэж, импортын тийн ялгалаар сольсон дүрмээрээ Нууц товчоон дахь өгүүлбэрийг тайлбарлах гэж хичээв. Тэд Нууц товчоог өнөөгийн монголчуудад ойртуулахын оронд холдуулав.

Дүгнэлт: Тонуйкукийн бичээс, Диван Лугат, Монголын нууц товчоо нэг амны хайрцаг буюу дуудлага, өгүүлбэрийн бүтэц, толь (үгсийн сан) нэг байна. Билгэ хаан, Тонуйкук болон бусад хадны бичээсээр байгаа эх хэл, эх бичгээ сураагүй нэгэн ханзаар бичсэн Нууц товчоог сэргээх гэж оролдвол Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаагийн замыг давтах байх. Эх бичгийн хүч асар.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Дараагийн дугаарт: Монголын нууц товчоог буруу тайлсан агуулгын (контентын) залруулга.

Sergelen international expedition

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 thoughts on “ЗААГУЧ-ТОНУЙКУКИЙН БИЧЭЭС БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

  • Эх хэлнийхээ судалгааны ажилд тань улам их амжилт хүсье.

  • Зочин says:

    Танд баярлалаа эх туухээ мэдлээ

  • Зочин says:

    Гайхалтай

  • Няма says:

    Хэдий гарт минь байвч, оюунаас минь дутаах учрыг олов,,

  • Tatar says:

    Bilgee khaan Tan ulsad orson. Mon Tureguud tan ulsiin haryand baisan gesen uguu.

  • Tatar says:

    Билгэ Тонюукук би өөрөө Тан улсад төрсөн. Түрэгүүд бид урьд нь Тан улсын харъяанд байв. Мөн үү

  • Нууц товчооны ханзаас гадна, Орос, Латин орчуулга нь байсан. Бас øøp Монгол хэл дээрх хувилбар Алтан товч байж л байсан. Алтан товч гагцхvv дунд болон сvvл хэсгээс жаал орхигдсон байдаг. Бvгдийг харьцуулж орчуулсан. Ганц ханзаас орчуулсан гэвэл øpøøcгøл дvгнэлт. Ханз vcгээр боловч Монгол хэл дээр байсан тул хятад хvн ойлгож мэддэггvй манжийн хааны номын санд хадгалагдаж байсан хэрэг.

  • Zochin says:

    1000 jil baitugai 1jiliin umnuh yawdliig sanadaggui uhernuud buurch uguh yumaa. Tuuh gedeg chin zugeer l taamag bdag yum taamagaar hen ch yu ch gej hutsaj bolno. Tuuh tuuh gej soliorch bsanaas ireedui ru harj ihiig buteej hugjij amidrahiig bodooroi uhej bsan uhernuud

    • Tatar says:

      Haraal idsen tembuutei sulraltai pizda mine tuuhees iluu naadah chin hel sudalj baina. Odoogiin bidnii orchin tsagiin Mongol hel yag uhernuuded taarsan yaduu hel bolson olon ugeer tsoon utga gargadag mohoj bui hel. Bid yazguur helee sergeej sudalj baina udahguie bid yazguur heleerei yarij surval tsoohon ugeer olon utga gargah hun buhen hedhen ug heleed bie bie oilgodog bolno. Odoo harl daa buru yarij zov oilgoj araas ni ahin dahin tailbar bichsen humuus.

  • Өө хөөрхий ёстой балай юм болж Сэргэлэнтсэн байна. Та тэр жуулчин энэ тэр ээ л хий. Ертөнцийн элэг доог болох гэж.

    • Zaazuur says:

      Энхбаяр.,. Нүхээ онодоггүй чам шиг хар пизда л ингэж ойлгож бичнэ дээ. Нүхээ яаж онохоо бодсоор бгаад юм ойлгохоо больсон пизда эхлээд нүхээ ондог болчих дараа нь нийътлэлуншиж болно. Чам шиг нүх пиздагийн уншдаг нийтлэл биш.

  • Сонирхолтой мэдээлэл байна.

  • ggggggg says:

    Javhlantai adil yumyaridag nuhur baina.

  • Зочин says:

    Сурах бичиг

  • Зочин says:

    Хуухдууддээ Сурах бичиг болгомоор. Их чухал юмаа. Ном байдлаар дэлгэрэнгуй байгаасай. Гайхалтай

  • МНТ одоогийн бидний ойлгодог хэлээр хөрвүүлэх үү

  • за даёстой галзуу Галсангийн тэмдэглэл шиг болж. түүхийн үнэныг чүдэнзны толгой норгоод үрж байгаатай агаар нэг бна,гадаад хэлээр орчуулж тэнэгтэвэ өмнөөс чинь хошного умалзаж баййншүүү

  • ямар ч систем алга юу ч тайлбарлах гээд байгаа юм утга зохиолын жаахан мэдлэгтэй болно байгаа эхлэл нь нэг үг тайлбарлах юм байх гэж бодсон чинь өчнөөн юм нааж авчирч холион бантан болгоод сүүлд нь дүгнэлт нь бүүр шал өөр гаргалгаа солиормоор юм

  • энэ судалгаа нь тэр үеийн түрэг гэдэг нь Хүннү Монголчууд, магадгүй Хүннү Монголчуудыннэг хэсэг нь, монгол хэлтэй ард түмэн байсан гэдгийг нотлоод бна, одоогийн туркүүд бол грекүүдтэй цус холилдсон эрлийз, дараа нь лалын шашинд орсоны улмаас хэл нь араб,перс үг ихээр орж Хүннү Монгол үг маш цөөрсөн байдаг тул ойлгох аргагүй болсон бдаг гэсэн, бид өмнө нь бөөгийн шашинтай бсан гэж одоо ч ярьдаг гэсэн туркүүд

  • Сонирхолтой байна. Цаашдын судалгаанд нь амжилт хүсье. Бид чинь энэ газар нутаг дээр Чингэс хаанаас өмнө ихэнхдээ гадны улсууд л манийгаа дарлаад төр улс байгуулаад сууж байсан юм байна гэж боддог уншдаг заалгадаг байлаашдээ. Гэтэл тэд чинь бид л байсан юм байна.

  • Бидний түүхийг баллах гэж оролдоод 2 мянган жил болж байгаа нэг үндэстэн байдаг. Монгол гэдэг нэрийг мугулуй гэсэн хятад боолын нэрнээс гаралтай гэх мэтийн хачин аймаар гаргалгаа хийгээд байдаг тэдний өөдөөс бидний хувьд хадны бичээсүүд болон хаа нэгтээ азаар хадгалагдаж үлдсэн эх сурвалжуудаа олж сэргээж тэмцэх ганцхан арга зам байдаг. Энэ ажиллагааг эхлүүлсэн Сэргэлэн чамд болон хамтрагчидад тань сэтгэлийн гүнээс талархая.

  • Түүхэн бичгийн эх сурвалжаа дахин дахин нягтлан үзэж, эх түүхээ үнэн мөнөөр гаргах сайхан боломж нээгдэж байна. Аугаа их Дамдинсүрэн, Чоймаа багш нартаа бид нар хэт их итгэж үндсэн эх сурвалжаа давхар дахин нягталж үзээгүй бидний буруу болох нь. Гэвч алдааг засах боломж хэзээ ч олдоно доо

  • Зочин says:

    ene ch dee hudlaa l uuriiguu magtahaas caash alga. bas neg bat otgon garch irj bga bololtoi

  • Зочин says:

    runa үсгийнхээ галиг сэлтийг оруулж өгөөч.

  • Сэргэлэн таньд маш их баярлав, судалгааныхаа дараа та Хүннү Монгол хэлний тайлбар толь бичиг гаргаарай, бид чинь ямар ч их үгээ хаяж гээснийг бүү мэд явлаа шүүдээ, одоо л таны хүчинд мэдэж эхэлж бна