Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: “Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ болно.

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 361 дахь өдөр бөгөөд он дуусахад 4 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Арванхоёрдугаар сарын 27-ны лхагва гариг. Билгийн тооллын 9. Рашаан барилдлагатай шар хулгана өдөр. Өглөө нар 08.41 минутанд мандан, орой 17.06 минутанд жаргана.Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, хүүхэд үрчлэн авах, угаал үйлдэх, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гар, хавирга, олон яс уулзахад мэс бүү хүргэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна. 

​Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зүүн, баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарсан байна. Баяр, амралтын өдрүүдэд болзошгүй аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 
    Хэвлэлийн бага хурал 12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт болно. 
  2. 11 цагаас Хавдар судлалын үндэсний төв дээр “Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн үйл ажиллагаанд хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан олны танил эрхэмүүд, улс төрчид, албаны хүмүүс хүрэлцэн ирнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас-99063902
  3.  НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагаас болзошгүй зудын эрсдэлийг эртнээс бууруулах төслийг Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Завхан аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн танилцуулга, хэвлэлийн хурал Нийслэлийн халамж үйлчилгээний газрын байранд 15 цагаас эхэлнэ. Холбоо барих: Жигжидпүрэв 9989-8408.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

  1. Өнөөдөр пантомчийн өдөр
  2. Хойд Африкт сайныг бүтээх өдөр
  3. Исландын талархлын өдөр
  4. Вануатугийн гэр бүлийн өдөр
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.