Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 360 дахь өдөр бөгөөд он дуусахад 5 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 8. Үхэх барилдлагатай улаагчин гахай өдөр. Өглөө нар 08.41 минутанд мандан, орой 17.05 минутанд жаргана.Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр адгуус мал нядлах, номын хурим хийх, гөлөг тэжээх, хараал зүхлийг дарах, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр, хөмхийдээ мэс бүү хүргэ.

  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна. 

​Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11:00 цагт ЭМЯ-ны 306 тоотод Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар болон энэ жилийн ханиад томууны онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 99179899, 86885060
  2. 10 цагт малчдаас мал, мах худалдан авч, эмзэг бүлгийн өрхөд өгөх арга хэмжээтэй холбоотой хэвлэлийн бага хурал ХХААХҮ-ийн яаманд болно. Хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгээрэй
  3. “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас иргэний шударга шүүх ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.
  4. 10 цагаас Нийслэлийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга“-ын шагнал гардуулах арга хэмжээ Хангарди ордонд болно. 325044

Энэ өдөр дэлхийн түүхэнд

  1. Өнөөдөр пантомчийн өдөр
  2. Хойд Африкт сайныг бүтээх өдөр
  3. Исландын талархлын өдөр
  4. Вануатугийн гэр бүлийн өдөр

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.