Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Цэцэнбилэг: Төсөөллийн шатраар хичээллэснээс хойш ой тогтоолт сайжирсан

 “Оюуны матриц” академиас Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар хэвлэлд мэдээлэл хийлээ. 

Оюуны матриц академи төсөөллийн шатар гэх төрлийг хөгжүүлээд явж байна. Төсөөллийн шатрыг тоглохдоо жирийн хараатай хүмүүс нүдээ боож байгаад тоглодог. Ой тогтоолтын аргыг ашиглан тоглох нь маш үр дүнтэй байдаг гэнэ. 

“Оюуны матриц” академийн багш Ч.Мөнхбаатар: 

  “Шатар гэдэг оюуны спорт. Шатар тоглосноор хүн оюунаа маш өндөр түвшинд хөгжүүлдэг. Харахгүйгээр хүн төсөөлөн бодох аргаар шатар тоглоно гэдэг нь сэтгэн бодох үйл ажиллагаа, оюуны хурдыг асар өндөр түвшинд хөгжүүлэхэд маш үр дүнтэй. Тиймээс бид хараагүй хүүхдүүд хүртэл шатар тоглох боломжтой юм байна гэдэг үүднээс энэ чиглэлээр ажиллаж байна. 

Манайх 116 дугаар сургуультай хамтарч эхний ээлжинд 6 хүүхдийг сонгосон байгаа. 3 сарын туршид хүүхдүүд энэхүү шатрыг бүрэн тоглож сурсан. Цаашид бид хараагүй хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа” гэв. 

6 дугаар ангийн сурагч Б.Цэцэнбилэг “Төсөөллийн шатрыг тоглосноор ой тогтоолт сайжирдаг.  Хичээллэж эхэлснээс хойш нүүсэн нүүдлээ мартахгүй хичээлээ ч маш сайн ойлгодог, хүний утасны дугаарыг сайн цээжилдэг болсон. Мөн би жирийн хүмүүстэй хамт шатар тоглож сурсан” гэсэн юм

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.