Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд  Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс ороцлоо.

Энэ үеэр дүүргийн удирдлагууд 0-12 насны хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой тэдгээр хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсан юм. Мөн хүүхэд, багачуудад Улсын Драмын Эрдмийн Театрын ‘’Алтан түлхүүр’’ хүүхдийн жүжгээр бэлэг барьлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.