Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

63-р дугаар тусгай сургууль Мини Театртай болов

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар тусгай  сургууль хөгжим, гоо зүйн боловсрол олгох сургалт хөгжлийн хосолмол “Мини театр”-ын нээлт өнөөдөр болов.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага суурь боловсрол олгодог тус сургуульд энэ хичээлийн жилд нийт 230 гаруй сурагч суралцаж байна. “Сургууль хөгжүүлэх стратеги хөтөлбөр”-ийн “Сургалтын орчны дидактик шийдэл” дэд хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын санхүүжилтээр тус танхимыг тохижуулжээ. Энэ танхимд сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, кино үзэх, урлагийн театрчилсан тоглолт хийх боломжтой зэрэг олон хувилбараар үйл ажиллагаа явуулах юм.
Ийнхүү “Сургууль хөгжүүлэх стратеги хөтөлбөр” хэрэгжих боломж бүрдсэнийг сургуулийн удирдлагууд хэлж байна.
Сургуулийн захирал С.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Мини театр бүтээн байгуулалт нь сургууль хөгжүүлэх стратеги хөтөлбөрт төлөвлөсөн ажлын нэг билээ. Стратеги хөтөлбөрөө дээд шатны холбогдох байгууллагуудад цахимаар танилцуулж санал хүсэлтийг нь авч, дэмжсэн тухай албан бичгийг авснаар энэ танхимыг нээж байна. Сурагчид хичээллэхэд дидактик танхим чухал. Энэ танхим нээснээр суралцагчид өөртөө итгэлтэй болох, хөгжих, урлагийн мэдрэмжтэй болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа хөрөнгө оруулалт хийн дэмжлэг үзүүлэн санхүүжүүлсэн болон гүйцэтгэсэн байгууллагуудад хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд талархан сайшааж байлаа.

Нээлтийн ажиллагаанд ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, БСШУСЯ, ЖАЙКА, КОЙКА, Нийслэлийн Боловсролын газар, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцов.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.