Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сахилгын зөрчилтэй хэрэгт цагдаагийн 22 албан хаагч холбогдсон

ЦЕГ-ын хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн: 

Цагдаагийн 53 нэгжийн үйл ажиллагаанд олон улсын стандартын дагуу аудитын хяналт шалгалт хийлээ. Энэ оны эхний 11-р сарын байдлаар сахилгын зөрчилтэй 1,073 эрүүгийн хэрэгт цагдаагийн 22 алба хаагч холбогдсон. Цагдаагийн байгууллагын харьяа 55 нэгжийн сахилга хариуцлагын байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Илэрсэн зөрчил алдааг засаж сайжруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Алба хаагчдын сахилга хариуцлага, авлига хээл хахуулийн зөрчил дутагдлыг илрүүлэх чиглэлээр дотоодын хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Буруутай алба хаагчдад цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хариуцлага тооцлоо. Нийт зөрчлийн 22.7 хувийг иргэд байгууллагуудын гомдол мэдээллээр илрүүлсэн бол 77.3 хувийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлж ажилласан гэлээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.