Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөх Монгол бүлгэм: “Хятадууд Чингис хааны хөргийг хүндэлж байхад бид нэр төрөө хамгаалах хэрэгтэй”

Хувь хүний нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох асуудлыг Эрүүгийн хуулийн онц ноцтой гэмт хэрэгт оруулан тооцохыг шаардаж, “Хөх Монгол”, “Хамаг Монгол”, “Даяар Монгол” бүлгэмээс Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.
 “Хөх Монгол” бүлгэмийн үүсгэн байгуулагч Б.Энхбат хэлэхдээ:  “Монгол хүний нэр хүнд асар үнэтэй. Саяхан БНХАУ-д Их эзэн Чингис хааны хөргийг гутаасан хүнийг хорих ялаар шийтгэсэн. Хөрш орнууд бидний түүх соёлыг ингэж хүндэтгэж байхад Монголчууд бид бусдыгаа гутаан доромжилсоор байна. Тиймээс хувь хүний нэр хүндийг хамгаалдаг болохын төлөө бид хуулийн хүрээнд тэмцэх болно. Хуулийн хүрээнд тэмцсэн ч тодорхой шийдэлд хүрэхгүй бол хүчирхийллийн хэлбэрт шилжинэ. Монгол хүний нэр хүнд бол амь наснаас үнэтэй байх ёстой” гэлээ.

Ард түмний үндэстний үзэл дээр тулгуурлан гарч ирсэн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үндэсний үзлээ сэргээх тал дээр юу хийж байгааг мэдмээр байна гэв. 

Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн мэдэгдэлд бусдын нэр хүндэд халдсан ч хариуцлага хүлээдэггүй, эдүгээ төрийн дээд албан тушаал хашиж буй хүмүүсийн талаарх мэдээллийг хавсаргасан байна. Мөн төрийн нууцад хамаараарах материалыг ч хавсаргасан гэдгийг бүлгэмийн гишүүд дурьдаж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Хөх Монгол бүлгэм: “Хятадууд Чингис хааны хөргийг хүндэлж байхад бид нэр төрөө хамгаалах хэрэгтэй”