Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Налайх дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” хэвлэлийн хуралд өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд оролцож, дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав.

Тус дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ 27 зорилт бүхий 169 ажил тусган хэрэгжүүлсэн бөгөөд иргэд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна. Тухайлбал,  энэ онд дүүргийн төв зам болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замыг бүрэн шинэчилжээ. Дээрх автозамууд хоёр эгнээ байсныг 12 метр өргөн, дөрвөн эгнээ, 1.5 метр өргөн явган хүний зам, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрэн тохижуулсныг тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулсан. Одоо Энхтайван найрамдлын сангаас 500 мянган юаны буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж авч өгөх юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн барилгын их завсарын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа.  Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зогсонги байдалд ороод байсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон”-ы шинэ байрыг ашиглалтад орууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 292.9 сая төгрөгөөр ногоон байгууламжийг сайжруулах ажил хийсэн” гэлээ.

Харин дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бүлгийн 140 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар нар, салхины 400 кВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах аж. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд  хүүхдийн цэцэрлэг барих, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Налайх дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцлоо

  • albaker says:

    ХААНЫ ЧИНИЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛАВАгвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.,Миний нэр бол Абдуллах, Манжуур хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсанӨдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөөминий итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсанНайз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэнТэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэгнадад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсанТэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласанТэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би