Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ

Монголын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХААН Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол базальт, Атмор ХХК-тай хамтран “Гэрэлтэй байшин” зорилтот нэвтрүүлгийг санаачлан амжилттай хэрэгжүүллээ.

Тус нэвтрүүлгийн хүрээнд гэр хороололд амьдарч буй гурван айлыг сонгон, тухайн айлуудын байшинд дахин дулаалга хийж, дулаан алдагдалгүй болгон Атмор ХХК-ийн автомат цахилгаан халаалтын систем суурилуулан хүлээлгэн өглөө.  

УБ хотод амьдарч буй  иргэн бүр өөрийн эзэмшлийн 0,7 га газартаа орон сууцанд амьдарч буй өрхүүдийн адил дулаан алдагдалгүй, тухтай, эрүүл амьдрах боломжтойг нэвтрүүлэгт оролцогч гурван өрхөөр дамжуулан харуулахыг зорьлоо.

 Үзэгч та нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнээр дахин дулаалгын ач холбогдол, халаалтын системийг хэрхэн суурилуулах зэрэг мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө  мэдээллийг аваарай. 

“Гэрэлтэй байшин” нэвтрүүлгийн оролцогчид:

  1. УБ хот Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн З.Очирхуягийн гэр бүл
  2. УБ  хот Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн С.Оюунчимэгийн гэр бүл
  3. УБ хот Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн О.Балжиннямын гэр бүл

ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлэн, бие даасан инженерийн дэд бүтцийн шийдэл, дахин дулаалга хийдэг 8 байгууллагаар дамжуулан иргэдэд ногоон зээлийн үйлчилгээг хүргэж байна.

Эрхэм үзэгч та “ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэгт сонгогдон оролцсон  гурван айлд хэрхэн халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн тав тухтай  орчин бэлэглэснийг MN25-р суваг телевизээр дараах хуваарийн дагуу өдөр бүрийн 21:00 цагаас хүлээн авч үзээрэй.

  • 2017 оны 12-р сарын 18-ны ДАВАА ГАРАГ
  • 2017 оны 12-р сарын 19-ний МЯГМАР ГАРАГ
  • 2017 оны 12-р сарын 20-ны ЛХАГВА ГАРАГ
  • 2017 оны 12-р сарын 21-ний ПҮРЭВ ГАРАГ
  • 2017 оны 12-р сарын 22-ны БААСАН ГАРАГ

Айл бүрт гэрэл гэгээ цацарч, аз жаргал дүүрэн байхыг нэвтрүүлгийг санаачлагч болон хамтран хэрэгжүүлэгч талуудын өмнөөс хүсэн ерөөе.

Өрх гэр бүр дулаан, айл бүр аз жаргалтай байг. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.